Telegram Group Search
БУРХАНЫ ИХ ТАВАН ЗҮҮД:
Бодхисатва Сиддхаарт бээр шинийн нэгнээс шинийн 14 хүртэл Анапана бясалгал хийж, Няранзана голын эрэг дээрхи модны сүүдэрт гүн бясалгалд оржээ.Шөнө дуусах дөхөж байлаа. Хараахан үүр цайгаагүй байв. Гайхамшигт амгалан тайван бүрдсэн энэ мөчид бодхисатва бие цогцосоо бага зэрэг амраахыг хүслээ. Тэрээр модны доор хажуулан, хэдхэн хором зүүрмэглэжээ. Зүүрмэглэх тэрхэн агшинд ар араасаа цуварсан таван төрлийн зүүд зүүдлэгдсэн нь ирээдүйг зөгнөсөн байв. Зүүд дуусангуут Бодхисатва нойрноос сэрж, зүүдний утгыг тайлахаар бодлогошрон суув.
1. Эхний зүүд: Бодхисатва Сиддхаарт бээр өөрийн агуу том биеийг харжээ. Тэрээр Энэтхэг орныг бүхэлд нь бүрхэн хэвтэж, нарнаас хамгаалах шүхэр мэт харагдана. Гималайн уулсыг дэр болгон дэрлэж, бойв нь өмнөд Энэтхэгийн Ганнякумарид хүрч, Энэтхэгийн далайд угаагдаж байлаа. Баруун мутар нь Арабын тэнгист, зүүн мутар нь Бeнгалийн тэнгисд хүрч, түүний гар хурууг угаах ажгуу. Энэ зүүд нь тооцолшгүй дөрвөн галавын өмнө Дивангар бурханы даяанч Сумедхад “Чи заавал Бурхан болон гэгээрнэ" хэмээн эш үзүүлсэн нь биелэлээ олох цаг болсоныг зөгнөжээ.
Түүний олон амьтанд аз жаргалыг хайрлагч сургаал, номлолын нөлөө бүхэл Энэтхэг орноор түгэж, өмнөд, дорнод далай хийгээд гималайн уулын замаар ертөнц даяар түгэн дэлгэрэх болно гэсэн утгыг энэ зүүд агуулжээ.
2. Хоёр дахь зүүд: Бодхисатва Сиддхаарт бээр түүний хүйснээс өчүүхэн үр соёолж, харсаар байтал удаж төдөлгүй нэг тохой, нэг алд, нэг бээр болон маш хурдан мянга мянган бээр өндөрт ургаж, хязгааргүй огторгуйг бүрхэхийг зүүдэлжээ.
Энэ зүүд нь Бурханы сургаал зөвхөн хүний ертөнц төдийгүй Тэнгэр Брахма нарт хүрж, тэднийг гэгээрэл ариуслын замд хөтөлнө гэдгийг зөгнөсөн байлаа. Өөрөөр хэлбэл Бодхисатва бээр хүн хийгээд Тэнгэр нарын их багш болно гэсэн үг юм.
3. Гурав дахь зүүд: Бодхисатва Сиддхаарт бээр дөрвөн зүгээс өчүүхэн жижиг тооцоолшгүй олон амьтад ирж, түүний өлмийд сөгдөн унаж буйг харжээ. Тэд цагаан өнгийн хувцастай, хар үстэй ажээ. Удаж төдөлгүй тэдний тоо маш олон болж хөлнөөс дээш бүчин явсаар өвдөгөнд хүрчээ. Энэ зүүд нь цагаан хувцастай хар үстэй олон тооны гэрийн эзэд Бурханы сургаалийг дагаж ач тусыг хүртэх болно гэдгийг зөгнөжээ. Цагаан хувцастай, хар үстэй гэдэг нь гэрийн эзэн хар хүнийг илэрхийлсэн тэмдэг билээ.
Тэдний хувцас шар биш цагаан, тэд үсээ мулзалуулаагүй хар үстэй байгаа нь тэд хуврага биш гэрийн эзэн хар хүн гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл Бурханы хувраг шавь нараас гэрийн эзэн хар хүмүүсийн тоо хавьгүй олон болохыг энэ зүүд зөгнөжээ.
4. Дөрөв дэх зүүд: Бодхисатва Сиддхаарт бээр дөрвөн зүгээс дөрвөн өөр өнгийн шувууд нисэн ирж түүний өвөрт унахыг харжээ. Тэд унангуутаа өнгө нь өөрчлөгдөн бүгдээрээ цэвэр цагаан өнгөтэй болцгооно. Энэ зүүд нь дөрвөн өөр төрлийн язгууртай /Чадрия, Брахман, вээшя, шудр/ хүмүүс түүний дэргэд ирж, лам хуврага болж, Архадын хутгийг олж ариудан гэгээрхийг зөгнөсөн зүүд байлаа.
Ариудан гэгээрснээр тэд язгуур угсааны өнгөө алдаж, бүгдээрээ нэгэн ижил болох ажгуу. Ганга мөрөн тэргүүтээ олон гол мөрөн далайд цутгасаар өөр өөрсдийн ялгаатай байдлаа алдан нэгэн ижил далайн ус болдог шиг, янз бүрийн язгуур угсааны хүмүүс хувраг болж, бүгд ариун номонд нэгдэж, нэгэн ижил болох болно.
5. Тав дахь зүүд: Бодхисатва Сиддхаарт бээр хир буртаг дүүрсэн толгод дээгүүр алхаж яваагаа харжээ. Хэдий хир буртагаар дүүрэн ч өөрт нь өчүүхэн ч хир буртаг халдахгүй байгааг харжээ. Энэ зүүд нь туйлын дээд үнэнийг олохын тулд Бодхисатва бээр нийгмээс холдож, ой шугуйд даян бясалгал хийж байсан хийгээд, харин одоо Бурханы хутгийг олон гэгээрсэнийхээ дараа энэрэхүй сэтгэлд автан хир буртаг бүхнээр дүүрэн нийгмийн дунд орж амьдрах хэрэгтэй болно гэдгийг зөгнөсөн зүүд байлаа. Тэдэнд ариусал гэгээрлийн замыг зааж өгөх хэрэгтэй байлаа.
Урьдын эхнэр, хүү, эх , ах дүү зэрэг гэр бүлийн хүмүүс төдийгүй хамаг амьтны төлөө энэрэл хайрын хурыг буулгах болно. Тэдэнд ариуслын замыг заах боловч өөрөө юунд ч үл шунана. Маш олон тооны хувраг хувцас, эм тариа, хоол унд, идээ будаа, байр сууц, сүм хийд өглөгт ирэх боловч өөрийн хэрэгцээнээс илүү өчүүхэн ч үл хэрэглэнэ. Муу муухайгаар дүүрэн нийгэмд амьдрах боловч түүнд огтхон ч үл автан, цэвэр ариун номын амьдралаар амьдрах болно.
Энэ явдлаас хойш 24 цаг өнгөрөх буюу дараа шөнийн тэргэл сар баруунаа хэлбийж нар мандах үед Бодхисатва Сиддхаарт бээр Бурханы хутгийг олон гэгээрнэ. Тэрээр огоот туулсан Бурхан болж, Бодхисатва байх үедээ зүүдэлсэн зүүд нь дэс дараалан биелэлээ олохыг харжээ. Үнэхээр их гайхамшигт өлзий хутаг болох нь энэ билээ.
Хамаг амьтан амар амгалан болох болтугай.
Зүүд манах тарнийн учир
Түгээмлийн эзэн, Догдан ринбүчи:
Өнөөдөр энэ тарнийн лүнг хүртсэн хүн бүр үдэш бүрэнхий болоход уг тарнийг нэг эрих буюу 108 удаа унших учиртай.
Энэ тарнийг уншихын зорилго нь шөнө зүүдэлсэн зүйлдээ төөрөлдөх, андуурах, эндүүрэхгүй байх, мөн зүүдний шинж тэмдгийг үнэн зөв, хуурмаггүйгээр илэрхийлэн харах явдал юм. Энэхүү тарни бол элдэв муу зэтгэр, бузрын нөлөө, хир буртаг зэргийг ариусгах хүчтэй тарни юм.
Тарни уншихдаа, “Хамаг амьтны тусын тулд бурханы хутгийг олъё” хэмээх бодь сэтгэлийг зүрх сэтгэлдээ гүнээ төрүүлж, уг сэтгэлээ тарнийн хэлбэрт шингээн, хичээнгүйлэн унших хэрэгтэй. Ингэснээр та өөрийн зүүдийг хар цагаанаар үл андуурч, үнэн төрхөөр нь үзэх нөхцөл бүрдэнэ.
Зүүдээ манах зан үйлийн аргаар:
Унтахаас өмнө бурханы орон, хот мандлын зүг рүү хандсан чиглэлд толгойгоо харуулж, дэрэн доороо богино лиш өвс, биеийн дагуу урт лиш өвс тавина. Тэгээд “Миний зүүд хуурмаггүй, гуйвшгүй, үнэн төрхөөрөө илэрч байг” хэмээн сэтгэлдээ ерөөл тавьж унтана.
Ийнхүү өглөө үүр хаяарахын цагийн зүүдийг анхааран шинжих учиртай. Учир нь тэр агшны зүүд нь гуйвшгүй, бэлгэдлийн чанартай байдаг гэж үздэг.
Тарни нь:
“Ом базар амрида гүндали хана хана хум пад”
(унтахаас өмнө нэг эрих буюу 108 удаа унших)
Зэн уламжлалын зургадугаар тэргүүн Хүй Нэн Очир огтлогч-ийн дөрвөн мөрийг сонсоод гэгээрсэн гэдэг. Тэрээр гэгээрлийн тухай бодоо ч үгүй, зүгээр л захаас юм хум цуглуулж явжээ. Тэр үед замын дэргэд нэг хүн Очир огтлогч-ийг уншиж байсан гэнэ. Насан туршдаа уг судрыг амны уншлага болгосон хүн, өглөө хийгээд орой бүр судраа уншдаг заншилтай байж. Тэгэхэд орой болж, зах тарах дөхөж, хүмүүс увж цувж байсан цаг. Хүй Нэн ч харихаар явж байгаад судрын дөрвөн мөрийг сонсжээ. Сонсмогцоо ер бусын хуйлралд орж гэнэ. Судар хэдийн төгсөж, зах хоосорч, нөгөө уншигч хүн ч харьж одсон хойно Хүй Нэн байрандаа зогссоор байлаа. Бүхэл шөнийн турш тийнхүү зогсжээ. Өглөө болоход тэрээр тэс ондоо хүн болсон байв. Эргэж гэртээ харилгүй, аглаг уул руу одсон гэдэг. Хорвоо ертөнц түүнд хамаагүй болжээ. Сонссон төдийд ийм юм болж болох уу? Тийм ээ, үнэхээр сонсож чадах юм бол боломжтой. Хүй Нэн маш нээлттэй, цайлган нэгэн байж.
Будда хэлжээ: “Очир огтлогчийн нэг бадгийг сэхээрсэн хүн хэмжээлшгүй буян хураана. Тэр нь Ганга мөрний хумхийн ширхэг тоолон амь биеэ золиослох буянаас ч тоо томшгүй их.”
Золиослол тус болохгүй, сэхээрэл л тус болно. Мулгуу хүн золиослохыг эрхэмлэдэг. Мэргэн хүн сэхээрэхийг эрхэмлэдэг. Жинхэнэ шашинд хязгааргүй эр зориг хэрэгтэй. Энэ бол амьдралд бүрэн төгс нээлттэй байхын нэр. Хэрэв нээлттэй зүрхээр сонсох юм бол эдгээр судар чамайг төгс хувиргах хүчтэй гэж Будда хэлжээ.
Июнин 9-дэ, могой сарын 13-й шарагчин тахиа өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Олон хүмүүс мүргэлээр ирсэн байн. Этигэлт Багша: "Очирдара ламын аргаар дээд шидэ хайрлагты" хэмээн айлдалаа.
Сегодня 9 июня в 13 лунный день довлеет желтая курица в стихии горы. Потому нужно заботится о здоровье головы с его мозгом.
Мудрость жизни.
Индейцы одни из самых максимально приближенных к природе людей. Они живут почти также, как и сотни тысяч лет назад. Мир вокруг меняется, создаются новые технологии, а их жизнь кипит как раньше в далеком прошлом, они могут прожить её счастливо без телефонов и других аппаратов облегчающих жизнь. Несмотря на то, что этого населения осталось не так много, они смогли сохранить и передать мудрейшие советы. Все они имеют глубокий смысл, и возможно, пригодятся вам в течение жизни.
6 индейских мудростей, которые поражают глубиной смысл.
1. Внутри каждого человека идёт борьба злого волка с добрым. Всегда побеждает тот волк, которого ты кормишь.
2. Даже мёртвая рыба может плыть по течению.
3. Для того, чтобы услышать себя, нужны молчаливые дни.
4. Жизнь течет изнутри вовне. Следуя этой мысли, ты сам станешь истиной.
5. Знание спрятано в каждой вещи. Когда-то весь мир был библиотекой.
6. Когда будет срублено последнее дерево, когда будет отравлена последняя река, когда будет поймана последняя птица, – только тогда вы поймете, что деньги нельзя есть.
ГАДНЫ ЭКОЛОГИЧИЙН СУДАЛГАА ДҮГНЭЛТЭЭР ИЙМ Л БАЙНА ГЭНЭ.....
Бүхний анхаарлыг татахуйцаар “гарчигласан” Монгол орны сүйрлийн тухай энэхүү сэдвийн гол илтгэлийг Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавьжээ.
Түүний мэргэшсэн чиглэл нь экосистем ба эко аялал жуулчлалд үзүүлэх хүний ашиглалтын нөлөөлөл. Монгол Улсад 2019 оноос хойш дөрвөн жил ажиллаж амьдарч Монгол Улсын экосистем байгаль орчныг судалжээ.
Торстен Хардерын “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
1.Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан
Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан. Хур тунадас орохгүй байгаа үед ойг ой хэвээр нь байлгадаг зүйл бол мөнх цэвдэг. Мөнх цэвдэг гэссэнээр ойн хомсдол эхэлж, мөнх цэвдэг багассанаар ой устаж байна.
2.Бид Монгол орны ой модны сүүлчийн үеийг харж байна
Бид Монгол орны ойт хээрийн бүсийн ой модны сүүлчийн үеийг харж байна. Монгол орны мөнх цэвдгийн 50 хувь нь сүүлийн 40 жилийн дотор гэсэж үгүй болсон. Энэ янзаар цааш үргэлжилж, энэ хурдцаар явбал 2040 он гэхэд Монгол Улсын ойн 50 хувь устана. Энэ янзаар үргэлжилбэл 2040 гэхэд тэрбум гаруй модоо алдах болно.
3.Нэг метр квадрат тутам таван төрлийн л ургамал ургаж байна
Монгол орны 259 суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Зургаан жилийн өмнөхөөс 30 сая илүү малтай болсон. 50 жилийн өмнө буюу 1940-1970 онд нэг метр квадрат тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо нэг метр квадрат тутамд таван төрлийн нэг наст “хогийн” ургамал ургаж байна. Их газрын чулуу Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Гэхдээ би тэнд өдөржин явж зураг авахдаа нэг ч амьд ургамалтай таараагүй.
4.Махны чанар мэдэгдэхүйц буурч байна
Хэдийгээр холоос харахад ногоон сайхан ургамал байвч малд тэжээл болж чадахгүй, үндсэндээ мал тоож идэхгүй ургамлууд байна. Үүний үр дүнд малын махны чанар мэдэгдэхүйц буурч байна.
5.Гол мөрөн булингартай байгаа шалтгаан нь хөрс усаар угаагдан эргэж буцалтгүй алдагдаж байна
Ургамлын бүтцэд өөрчлөлт орсноор хөрс суларч, амархан эвдэгдэж үүний улмаас борооны усаар гол мөрөн рүү орж булингартай харагдаж байгаа нь хөрс маань усаар урсан гадагш гарч бид үржил шимт хөрсөө алдаж байна. Улаанбаатарт үер болж буйн шалтгаан нь хөдөөд хөрс доройтсоны илрэл.
6.Монгол Улс маш том сүйрэл рүү явж байна
Монгол Улс нөхөн сэргэдэггүй усаа хэрэглээд эхэлсэн талаар холбогдох байгууллагад хэлэхэд “Гадаргын усаар тэжээгддэг усны эх үүсвэр бид олсон” гэж надад хэлсэн. Арал тэнгисийн жишээг авч би тэдэнд тайлбарласан. Арал тэнгисийг тэжээдэг Аму-Дарья мөрний усаар хөвөн тарьснаас болж ширгэсэн. Арал тэнгис 1977 онд 1000км3 эзлэхүүн устай байсан бол 2014 онд 75км3 болж ширгэсэн. Судлаачдын тооцсоноос илүү хурдан ширгэсэн. Минийхээр Монгол Улс Арал тэнгистэй харьцуулшгүй том сүйрэл рүүгээ явж байна гэж хэлэх байна.
7.Монгол орны газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон
Монгол орны хөрс сул хөгжилтэй. Өнөөдөр газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон. Хөрсний амьд давхарга маш олон мянган жилийн туршид бүрэлддэг. Хөрс алдагдвал дахин хэзээ ч эргэж үүсэхгүй.
8.Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна.
Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна. Нэг удаагийн “өвчин намдаах эм”-ээр Монголын байгалийг сэхээнээс гаргах боломжгүй.
9.2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй
Монголчуудад байгалиа сэргээх боломж байгаа ч маш богино хугацаа үлдсэн. 2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй. Дахин хэзээ ч сэргээж чадахгүй. Улс төрийн шийдвэр гаргагчид, хүн ам хандлагаа өөрчилж, маш хурдан өөрчлөгдөхгүй бол хугацаа үлдсэнгүй.
10.Малын тоог 25 саяд хүргэснээр экологийн тэнцвэрт байдал тэнцвэржих боломж бий болно.
Байгалиа авран хамгаалахын тулд хамгийн эхний алхам бол малын тоо толгойг багасгах явдал юм. Малын тоо толгойг 25 сая, ямаан сүргийг дээд тал нь таван сая болгон эрс бууруулах шаардлагатай. Ингэж байж л хөрс хамгаалах үүднээс бэлчээр нөхөн сэргээх боломжтой болно. Ургамалжуулах менежмент бол усны менежментийн суурь юм. Ургамал байж ус байна. Ландшафт дахь усыг хадгалах нь улс үндэстний оршин тогтнох асуудал юм. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал.
12.Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй
Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй. Таримал ой гүний ус үүсгэхгүй, бидний нэн хэрэгцээтэй, нөхөж баршгүй усны нөөцийг үүрд хэрэглэнэ. Биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдээхэд нөлөө үзүүлэхгүй. Хуурай бүс нутагт шинээр мод бүү тарь. Одоо байгаа ой модоо арчлах нь илүү чухал байна.
13.Одоо хандлагаа өөрчлөхгүй бол Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх болно
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйлчилгээг эрс хурдацтай алдагдуулж байна. Байгалийн баялгийн хэт ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул нүүрлээд байна.
Монгол орны ирээдүй ийм бүрхэг, аюулын төвшинд байгаа шүү дээ. Хэдүүлээ чимээгүй л байх уу.
Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ) Монгол Улсын БОАЖЯ хамтран хэрэгжүүлдэг SPACES төслийн хүрээнд байгаль орчны сэдвээр сэтгүүлчдэд зориулсан нэг өдрийн зөвлөгөөнд оролцлоо.
Түүний багш нь Алтернатив Нобелийн шагнал хүртсэн, 1973 оноос хойш Монголд судалгаа шинжилгээ хийсэн Германы эрдэмтэн Майкл Сүкков аж. Тэрээр Торстен Хардерт Монголын экосистемийг судлахыг зөвлөсний дагуу ийнхүү Монголын байгалийг судлахаар болжээ.
ЛУУ БОЛ ХЯТАДЫН БУС МОНГОЛЧУУДЫН “ЯЗГУУР” ШҮТЭЭН. 🐲
Олон мянган жилийн өмнөөс монголчуудын зонхилох отог омгийн эртний шүтээн болж ирсэн домгийн амьтад байдаг. Тэдгээр нь эгэлгүй 4 хүчтэн буюу луу, хангарьд, яст мэлхий, ганц эвэрт амьтад юм. Түүний дотор Луу нь Хүннү гүрний төрийн шүтээн болж туганд нь сүлд болон залагдаж, нийслэл хот нь хүртэл “Луут” хэмээн нэрлэгдсэн. Хожим луу нь хүчирхэг нүүдэлчдийн байгуулсан гүрнүүд болох Цин, Тан, Хятан, Чин зэрэг улсаар дамжин уугуул эзэд болох хөх монголчууд биднээс холдон оджээ.
Монголын эзэнт гүрний нэгэн жижигхэн овог байсан Тунгус гаралтай зүрчид нар Манж гүрэн байгуулаад Хөх монголчуудын анхны шүтээн “луу”-г төрийнхөө шүтээнээр өргөмжилсөн. Манж нар Монголын бүх нутаг даяар нэгжлэг хийж лууг бэлгэдсэн бүхнийг хураан авч устгасан түүх байдаг аж. Анх монголчуудын морин хуур хөгжим хүртэл “луу” толгойтой байсан билээ. Монголчуудын эртний гэрэлт хөшөөдийн суурь болсон чулуун яст мэлхийн толгойг хүртэл “луун” дүрслэлээр хийдэг байсныг Зүрчидийн хааны зарлигаар эвдэж хэмхлэн хоригложээ.
Лууг хөх тэнгэр болоод хөрст газрын амьтан гэж Дорно дахинд үздэг ба дүрслэхдээ амаа ангайлган, хэлээ гарган хүрхэрч буй байдлаар дүрсэлдэг. Өрнөдийн луу 2 хөлтэй байхад, Дорнын луу 4 хөлтэй байдаг. Шанхайд ганц эвэрт лууны баримал, Индонезийн Сурбаяа-д байх буддын сүмд өөд өөдөөс нь харуулан босгосон 2 том ганц эвэрт аварга лууны баримал гэх мэт дурсгалууд бий. Эдгээр нь эртний монголчуудын лууны дүрслэлтэй адил төстэй байдаг онцлогтой. Хүннүгийн язгууртны булшнаас олдсон амьтны толгойн дүрс “бэрснийх” биш, “лууных” гэдэг дээр илүү тогтож судлах шаардлагатай хэмээн эрдэмтэн Г.Аким гуай үздэг.
Википедиа дээр “Мин улсын анхны хуанди Юан улсын эзэн хаадаас лууг уламжлан авсан” хэмээн дурдсан байдаг. Үүнийг батлах чухал баримт бол, Хубилай хааны байгуулсан Шанду буюу Дээд нийслэл дэх Хэйвэн ордны баганын суурийг цагаан гантиг чулуугаар хийсэн ба түүн дээр духан дээрээ эвэрт, дөрвөн хөлт лууг дүрсэлсэн байдаг. Хубилай сэцэн хаан монгол луу сийлүүлсэн бөгөөд хэрхэвч хятад лууг сийлүүлэхгүй нь ойлгомжтой хэмээн үздэг. Ганц эвэр нь үзүүртээ салаалсан байдалтай, амаа хагас ангайсан, дөрвөн хөлтэй, хөл бүр нь таван хумстайгаар дүрслэгдсэн байдаг.
Лууны хумсны тухайд өгүүлэхэд, Мин улсын үед хааны ордонд лууг таван хумстайгаар, дээд зэргийн түшмэлийн орд өргөөнд дөрвөн хумстайгаар, зэрэг дэв доогуур хүмүүс лууг дүрслэхээр бол гурван хумстайгаар зурж дүрсэлдэг “заншил” тогтсон ажээ. Харин Хүннү нарын үед лууг таван хумстайгаар, духан дээрээ ганц эвэртэйгээр дүрсэлдэг байсан нь Хубилай сэцэн хааны үе хүртэл уламжилжээ.
Ганц эвэрт луу нь монголчуудын шүтээн гэдгийг нотолж болохоор олон чухал баримт Монголын газрын хөрсөн дороос ч, газрын хөрсөн дээр ч малтлага судалгаагаар гарч ирж байгаа юм. Гол модны Хүннүгийн хаадын булшнаас духан дээрээ ганц эвэртэй гөрөөс бүхий чимэглэл нь алт мөнгө, шавраар хийсэн олон тоогоор гарч ирсэн бол Жавхлант хайрханы хадны зураг дээр ганц эвэрт морийг дүрсэлсэн байдаг. Тэгэхээр монголчууд шүтээн амьтадаа ганц эвэртэйгээр дүрсэлж, элдэв домог үлгэрт мөнхөлдөг байжээ. Тэгэхээр духан дээрээ ганц эвэрт луу нь хөх монголчуудын шүтээн яах аргагүй мөн ажээ.
Эх сурвалж: Khurts Khurts
Бэди хyн шувуунай сyрэг
хоер суглаан хyчтэй барижа хyдэлсэндээ,
Сансар, нярваан далайн хязгаараас гэтэлээд
гурван лагшинтай Анавад далайд яваха болтогой!
Среди буддийских мудрецов труды Иш Шавран ламы пользуются большим интересом. Потому что Лама писал интересные вещи, которые в других текстах встречались очень редко. Думаю, место Эргэ Бургинского дацана обладает особой мудростью. Оттуда Иш Шавран лама напрямую видел жизнь на планете Анавад далай, где можно оказывается жить среди обладателей 3-мя качествами Будды.
Июнин 10-да, могой сарын 14-й цагаан нохой өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Алдаа гаргасан хүндэ Этигэлт Багша: "Амьды явахын гавьягаар зовлонгийн цаана амгалан байдаг" хэмээн айлдалаа.
Сегодня 10 июня в 14 лунный день довлеет белая собака в стихии дерево. Потому нужно заботится о здоровье печени, которая контролирует деятельность желчного пузыря.
Таван хошуу малын сүүний ашиг шим тус эрдэм. 🫏🐫🐂🐏🐐💕❤️
Монголчуудын таван хошуу малынхаа сүү, гүүний саамыг төрөл бүрийн аргаар боловсруулан хийсэн янз бүрийн хүнсний сүүн бүтээгдэхүүнийг хэлнэ.
Монгол идээ зоог буюу Монголчуудын идээ зоогт цагаан идээ нэн тэргүүнд ордог.
Таван хошуу малын сүү
Сүүг таван хошуу малаар ангилна.
Үүнд:
Ямааны сүү
Хонины сүү
Үнээний сүү
Гүүний сүү
Ингэний сүү
Ямааны сүү
🔸Монголчууд хүүхдийн нэмэлт тэжээлд эхлээд ямааны сүүгээр угждаг уламжлалтай.
🔸Ямааны сүү нь шингэн цэхэрлэг өнгөтэй.
Химийн найрлага, тэжээллэг чанараараа үнээний сүүтэй ойролцоо. Шингэн тослог багатай, сүлрэх нь хониныхоос арай дутуу. Ямааны сүү нь хөнгөн сэрүүн чанартай тул хижиг өвчин, амьсгал давхцалт, цусны өвчин, шарын халуун зэрэгт сайн. Таван цулыг шимшүүлж, тамирыг тэжээн хий огшуулалт, ходоодны өвчин ба бөөрний өрөвслийг эмнэх чадвартай.
🔸Уургийн хэмжээ нь үнээний сүүнээс бага болохоор голдуу айраг, тараг исгэхэд сайн эх, түүхий эд болдог. Ямааны сүүгээр бяслаг, ааруул, ээзгий хийнэ.
🔸Хонины сүү
Тослог ихтэй, өтгөн, чихэрлэг, сүлрэх чанараараа илүү.
Хонины сүүг чанартай гэж үздэг.
•Хонины сүү нь хий дарах боловч зүрхний өвчин, шар ус, амьсгал амаргүй болох зэрэг өвчин үүсгэнэ.
•Хонины сүү нь үнээний сүүнээс 1.5-2 дахин илүү тос уургийн агууламжтай, хүчиллэг их тул гашилж бүрэлдэх нь харьцангуй удаан байдаг.
Хонины сүү 1л нь 2 л үнэний сүүтэй тэнцэнэ. Хонины сүүгээр бяслаг хийх, тараг бүрэх, айраг исгэх, архи нэрэх, ээзгий, ааруул хийх, шар тос авах ба өрөм хураах зэрэг уураглаг идээ үйлдэхэд тохиромжтой. Монгол нэг хонь нь хоногт дундажаар 250 мл сүү өгдөг ч, олноор нь саадаг.
🔸Үнээний сүү
Сүүнийхээ гарцаар сарлагаас илүү боловч бусад малын сүүнээс шингэн, тослог нь хонь, ямааны сүүнээс багавтар, чихэрлэг багатай. Шим тэжээллэг, илчлэг чанараар тэгш сайн учир өдөр тутмын хоол, цайнд маш тохиромжтой гэж үздэг. Үнээний сүүний шим төгөлдөр тул, уушгины архаг өвчинг арилгана. Зарим тохиолдолд гэдэс дотрыг цэвэрлэх, хортой эм танг даруулж уухад үнээний сүү цэвэр, түүхий сүү илүү тохиромжтой.
🔸Монгол улаан үхрийн халуун сүүгээр чийг бам, ядаргаа, сульдаа, дотрын элдэв хууч өвчнүүдийг анагаан эмчилдэг.
Үнээний сүүний тараг, аарц маш өвөрмөц сайхан амттай байдаг тул монголчуудын хамгийн дуртай хоол болдог. Энэ малын сүү нь монголчуудын цагаан идээний хэрэглээний дийлэнх хэсгийг эзэлдэг.
Үнээний сүүнээс өрөм, цөцгийн тос гаргаж, ааруул тавьж, бяслаг шахаж, тараг бүрж иддэг.
🔸Сүүн бүтээгдэхүүн нь кальциар баялаг учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд сайн, ааруул нь шүдний бат бэх чанарыг сайжруулдаг, шүд цоорох өвчнөөс сэргийлдэг учир монголчууд хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн юм.
🔸Гүүний сүү
Гүүний сүү нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн шорволог амттай.
Гүүний сүүгээр голдуу айраг хийдэг. Нэг литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна.
Өтгөн, шингэний хувьд монгол үнээний сүүтэй ойролцоо, тосны хувь багавтар, харин чихэрлэг нэлээд их тул гүүний сүүгээр цай сүлдэггүй, боловсруулж цагаан идээ хийдэггүй.
🔸Ингэний сүү
Ингэний сүүг боловсруулж цагаан идээ хийх нь харьцангуй бага.
Ингэний сүүгээр "Ингэний сүүн ундаа" болон бяслаг, цагаан тос, шар тос, ааруул, өрөм хийж айраг исгэж авахаас гадна аарц зэрэг бүтээгдэхүүн боловсруулж болдог. Ингэний хурууд цагаан өнгөтэй, догшин биш зөөлөн амттай болдог.
🔸Бусад мал амьтны сүү.
Монгол орны байгаль цаг уур, аймаг нутгийн бүс бүсчлэлээс хамаарч бусад мал амьтны сүүг хэрэглэдэг.
🔸Сарлагийн сүү
Хурц чанартай, тослогийн хувьд бусад малын сүүнээс хавьгүй их, чихэрлэг, сүлрэх нь хонь, ямааны сүүнээс ялимгүй дутуу.
Сарлагийн сүү хий дарах боловч бадгана, шар өвчин үүсгэнэ. Сарлагийн сүүний өрөм нь бараг 2 хуруу зузаан /3-4 см/ арвин байдаг. Түүнийг хайлуулж, шар тос эсвэл тэр чигт нь гүзээнд савлаж агааргүй болтол нягтруулан дагтаршуулж исэлдүүлэн цагаан тос хийнэ.
🔸Сэрүүн, сүүдэр газар хатааж хадгална.
Гурван жил хадгалсан сарлагийн шар тос нь эмэнд тооцогддог. Сарлагийн сүүний тараг нь маш нягт бүрэлдэлттэй элэг мэт болдог тул шим тэжээл өндөр, элдэв чийг бамын эсрэг үйлчилгээтэй болно. Ийм учраас сарлагийн сүүний тараг нь монголчуудын хамгийн дуртай идээ юм.
🔸Цаа бугын сүү
Цаа бугын сүүг гашилган бяслаг хийх бөгөөд ингэснээр гадны орнуудад хийдэг Пармезан бяслагтай төстэй болно.
Цаа бугын сүү өтгөн, тослог өндөртэй байна.
Монгол бариа пэйж хуудас.
Мало кто знает, но у Александра Сергеевича Пушкина был старший брат — Афанасий Сергеевич. Он родился на пять лет раньше поэта шестимесячным и выжил всем на удивление.
Афанасий был значительно выше Александра, с кожей цвета какао. В отличие от брата, он не писал стихов, а говорил исключительно афоризмами. Он однажды заявил:
"Рифмы — это цепи для ума. А свобода — в тишине."
Жил Афанасий в Петербурге, но никогда не появлялся при дворе. Говорили, что он дружил с молниями, мог разговаривать с кошками на арабском языке и однажды выиграл дуэль, просто посмотрев на противника.
Однажды Афанасий Сергеевич ушёл из дома, сказав:
"Я написал одну строчку ветру, и он унес её в Африку. Я последую за ней."
С тех пор его не видели. Но, как уверяли современники поэта, когда Пушкин писал "Я памятник себе воздвиг...", за окном стояла тень — высокая, тёмная. В её руках была трость старшего брата.
АРИУН ДЭЭД НОМ
Буддагийн сургаалийг хүмүүс ариун дээд ном, үнэний тухай сургаал, авралын сургаал хэмээн биширдэг. Бурхан багш хоёр мянга таван зууны тэртээ Цагаан мичин жилд эртний Энэтхэгийн Капилавасту улсын Шуддоходан хаан, Махамаяа хатны агь хүү болон мэндэлж, 29 насандаа Шар хулгана жилд хааны ордон, хан хүүгийн тансаг амьдралыг таягдан хаяж, Хамаг амьтны тусын тулд гэгээрлийн замд сэтгэл шулуудан орж, аглаг зэлүүд газар бясалгал хатуужил үйлдэж, гэрээс гарч сахил залсан тойн хувраг болсон. Сиддхаарт хан хүү зургаан жилийн турш нөр их хөдөлмөр, тэвчээр, хичээл зүтгэл, бясалгал, хатуужил гаргасны үр дүнд 35 насандаа Хөх морин жилийн Зуны тэргүүн сарын шинийн арван тавнаа Илт туулж төгс гэгээрсэн Будда болсон түүхтэй. Бурхан багш ийнхүү хоёр мянганы тэртээ хүн төрөлхтөний түүхэнд анх удаа эртний Жагарын орноо хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх болон хамаг амьтныг их амгалан жаргалд хүргэх мөр болсон “Гэгээрэхүйн хутагт зорчих бодь мөр”-ийн эрхэм зарлигаа айлдсан бөлгөө. Будда “Та бүхэн алтыг галд хайлуулж үздэг шиг миний сургаалд дүн шинжилгээ хийж үнэн худлыг нь шалгаарай” гэсэн гэдэг. Будда өөрийн нээж олсон рашаан мэт ариун сургаалиа ”Гадаад дөрвөн далай шорвог амттай, Миний сургаал авралын амттай” хэмээн айлдсан байдаг. Будда хоёр мянганы тэртээ: ”Төмрийн зэвийг сайтар арилгавал түүгээр хийсэн эдлэл эрхэм сайхан болно. Түүнчлэн хүн хэрэв бодь хутгийг хүсвэл зүрх сэтгэлээ шуналын хир, үйлийн буртгаас цэвэрлэх хэрэгтэй. Хүмүүс муу төрлөөс хэлтрэвч хүний төрлийг олох нь ховор завшаан. Хүний төрлийг оловч зургаан мэдрэхүй бүрдэх нь ховор завшаан. Зургаан мэрэхгүй бүрдэвч Буддагийн цаг үед мэндлэх нь ховор завшаан. Буддагийн цаг үед мэндлэвч гэгээрсэн багштай учрах нь ховор завшаан. Гэгээрсэн багштай учравч зүрхний угаас итгэх нь ховор завшаан. Зүрхний угаас итгэвч билиг ухаан сэрэх нь ховор завшаан. Билиг ухаан сэрэвч сахил дадлаас хэтийдэх нь ховор завшаан. Та бүхэн надаас түмэн бээр хол оршивч миний сургаалийг бясалгаваас гэгээн хутгийг олох нь гарцаагүй. Миний хажууд байсан ч сургаал зарчмыг минь огоорсон хүн хэзээ ч гэгээрэхгүй” хэмээн айлджээ. Бурхан багшийн сургаал бол ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгаан, мөн чанар, логик, нисваанисийг хэрхэн дарж боди сэтгэлийг олж хоосон чанарыг онож гэгээрэлд хүрэх тухайтад гол номлолоо төвлөрүүлсэн байдаг. Бурхан багш 4 үнэн, найман мөр, сахил шагшаабад, судар тарний ёс, гэгээрэлийн 10 шат, нисваанис, буян нүгэл, диваажин, үхэл мөнх бусыг тухай айлдсан. Бурхан багш шавь нартаа зургаан орны тухай сургаалиа айлджээ.Үүнийг санскритаас хөрвүүлвэл: жаргал-sukha, зовлон- dukha, баясгалан-mudita, айдас-domanassa, орхих-upeksha, мунхаг-avidya-ийн тухайтад юм.
Будда мэдлэхэд түүнд Сиддхаарт хэмээх нэр өгчээ. Энэ нэр нь “Зорьсондоо хүрэгч” гэсэн утгатай нэр ажээ. Сиддхаарт тэр үед бусад агь хөвгүүдийн адил ахуй ертөнцийн боловсрол эзэмшиж, цэргийн эрдэмд суралцаж, хааны ордонд хангалуун сайхан амьдарч байжээ. Удалгүй хан хүү Сиддхаарт насанд хүрч үеэл Ясодора гүнжтэй гэрлэж, Рахул хэмээх нэгэн хүүтэй болсон. Хаан эцэг Шуддоходан нь түүнийг шударга сайн хаан болно хэмээн найдаж байлаа. Өрлөг эх Пражаба нь хан хүүгийн хүмүүжил боловсролд анхаарч сайхан сэтгэлтэй хан хүү болгон өсгөсөн. Нэгэн удаа хан хүү Сиддхаарт хааны ордоноос гарч ордоны гадуур аялал хийжээ. Энэхүү аялалаар хан хүүгийн нүд нээгдсэн юм.Хаан эцэг нь Капилавасту хотод зөвхөн баян чинээлэг хүмүүсийг амьдрахыг зөвшөөрч бусад ядуу өвчтэй хүмүүсийг хотоос гарган өөр газар шилжүүлсэн байсныг мэдэв. Хан хүүгийн эргэн тойрон ордоны болон хотын баян чинээлэг амьдралыг зориуд хан хүүд зориулж үзүүлэн маягаар байлгаж байсныг хан хүү мэдэв. Хан хүү Сиддхаарт аялалаа үргэлжлүүлэн явж байх замдаа нэгэн өвчтэй хэвтэрт орсон өвгөнийг харав, нэгэн өндөр настай болж хөгширсөн хүнийг харав, нэгэн өөд болсон хүнийг даавуугаар ороож оршуулж байгаатай нь таарав, орхимж нөмөрсөн нэгэн даяанч хүнтэй таарав.Энэ дөрвөн үйл явдал хан хүүг эрс өөрчлөв. Сиддхаарт хан хүү энэ хорвоод төрсөн хүн бүр хөгширдөг, өвчин олдог, эцэстээ үхдэг гэдгийг сайтар ойлгов. Хан хүү Сиддхаартыг ордоны найр баяр хөөр ер анхаарлыг нь татсангүй, харин хан хүү хэрхэн хүмүүсийг зовлонгоос салгах вэ гэдгийг өдөр шөнөгүй бясалгах болов. Сиддхаарт хан хүү нэгэн удаа үүрээр гэнэт сэрж “Одоо би хамаг амьтны тусын тулд хааны ордоноо орхиж хатуужил даяан хийж үнэнийг олохоор явах цаг боллоо” хэмээн сэтгэв. Хан хүү үүрээр ордоноо орхиж өмсөж байсан гутлаа гэртээ орхиж хөл нүцгэн даяанч байдлаар алхаж гүн ойн аглаг газар ирэв. Сиддхаарт хан хүүгийн гоёмсог хувцасаа тайлж нэгэн гөрөөчинд өгөөд түүний өмсөж явсан даяанчийн орхимжийг өмсөв. Тэр гөрөөчин эр даяанчийн хувцас өмсөж ан гөрөө хийж байжээ. Сиддхаарт хан хүү анх удаа ганцаараа ойд хөл нүцгэн явган явж, анх удаа аглаг газар бясалгал хийж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явлаа. Тэр даяанчийн хүнд амьдралыг сонгосондоо ер гутарсангүй. Сиддхаарт анхны багштайгаа ойд учирч бясалгал заалгалаа. Сиддхаарт нэг жил сурдаг бясалгалыг нэг сарын дотор сурч байлаа. Өндөр мэдлэгийн түвшний багштай учраад түүний эрдмийг ганц сарын дотор сурч байлаа. Тэр өөрийн сурсан эрдэмд сэтгэл ханасангүй. Сиддхаарт үнэнийг танин мэдэж гэгээрлийг хутгийг олохоор нэгэнт шийдсэн байлаа. Хан хүү Сиддхаарт 6 жилийн турш хатуужил бясалгалыг хийж гэгээрэлд хүрэхийг хайсаар байв. Энэ хугацаанд түүний гэр бүл хатан Ясодора, өрлөг эх Пражаба, хаан эцэг Шуддоходан нар түүнийг хаан ордондоо буцан ирэхийг хүлээсээр байв. Ясодора хатан Сиддхаартын төлөө ихэд санаа нь зовж миний нөхөр өдийд аглаг газар ганцаар бясалгаж газар унтаж ойн жимс, голын ус төдийхнөөр хооллож зүдэрч яваа биз. Би ч гэсэн хааны ордоны тансаг орон дээр унтахгүй, газар унтах болно, би ордоны тансаг хоол идэхгүй, би мацаг барих болно хэмээх шийдэж газарт унтаж, мацаг барьж байлаа. Өрлөг ээж Пражаба нь хан хүүг гэгээрсэн Бурхан болно гэдэгт итгэсээр байлаа. Харин хаан эцэг нь миний хүү ядуу даяанч болох ёсгүй, миний хүү Замбуутивийн хамгийн том хүчирхэг хаан болно хэмээн бодож байлаа. Гэвч хүү нь ард олны дунд Будда хэмээн алдаршсан Бурхан болсныг хаан эцэг нь төсөөлөөгүй байлаа. Тэр үед самади бясалгалийн арга Энэтхэгт ихэд дэлгэрээд байв. Тэр үед төрөх, өвдөх, өтлөх, үхэх энэ дөрвөн зовлонгоос гэтлэх арга замыг гаднаас хайгаад олдохгүй, харин өөрөөсөө хайх, үнэнийг шастирт айлдсанаар биш, өөрөө онож мэдэх нь чухал гэдгийг Сиддхаарт ухаарч тэр үед аглаг ойд бясалгаж байсан Аларкалаам болон Уддакараампутта багш нараар Самадхи бясалгал заалгаж, хүн төрөлхтний хүрч болох eртөнцийн Самади бясалгалын 8 дахь шатанд хүрч чадсан юм. Эдгээр 8 самади шатыг дурдвал: 1. 5 шинж тэмдэг бүхий Самади 1-р шат, 2. 3 шинж тэмдэг бүхий Самади 2-р шат, 3. 2 шинж тэмдэг бүхий Самади 3-р шат, 4. 1 шинж тэмдэг бүхий Самади 4-р шат.
Эдгээр Самади 4 шат нь биe сэтгэл хослон бясалгаж байж хүрдэг шат бөгөөд үүнээс цааших 5-8 дахь Самади бол биeийг орхиж,сэтгэл дангаар оршиж хүрдэг шатууд бөгөөд энэ нь гүн төвлөрөх чадвартай болсон оюун ухаанаа цаашид: 5. Хязгааргүй огторгуйд тэлэх, 6. Хязгааргүй тийн мэдэхүйд тэлэх, 7. Юу ч үгүйд тэлэх, 8. Тийн мэдэхүй ч биш, тийн эс мэдэхүй ч биш" хэмээх байдлаар сэтгэл оюунаа төвлөрөл түгэлтийн хязгаарт хүргэснээр eртөнцийн самадигийн оргилд хүрдэг байжээ. Аларкалам арш Сиддхаартыг энэхүү гайхамшигт Самади бясалгалын 7 дахь шатанд хүргээд, дараагийн их арш Уддакараампутта арш самади бясалгалын оргил болсон 8 дахь самадид хүргэсэн юм. Гэвч эдгээр Самади нь сэтгэлийн өнгөн болон тодорхой гүнд үлэмж их амар амгаланг олгосон ч зовлонгоос бүрмөсөн гэтэлгэж чадахгүй байгааг Сиддхаарт мэдээд тэр үeийн самади бясалгалын учир дутагдлыг сайтар ойлгож цаашид үргэлжлүүлэн үнэний зам мөрийг олохоор шийдэв. Удалгүй Сиддхаарт хан хүү гэгээрлийн 9, 10 дахь шатыг нээж гэгээрэлд хүрсэн юм. Сиддхаарти хан хүү үнэнийг олох зорилгодоо хүрсэн юм. Будда бясалгаж олсон үнэний тухай сургаалиа ард олондоо айлдаж эхлэв. Буддад олон бэрхшээл тохиолдож байлаа. Тэр үед зарим хаад, зарим бярман, зарим ведийн арш, зарим хүмүүс Буддагийн эсрэг элдэв явуулга, дайсагнал хийж байлаа. Ялангуяа үеэл ах Девадатте нь Буддагийн амь насанд хүртэл халдаж байв. Будда хүмүүст хүн бүр тэгш эрхтэй, гэгээрэх боломжтой тухай ярьж, Энэтхэг оронд тогтсон кастын ялгаварлах ёсны эсрэг тэмцэж байв. Будда хүмүүст Боди сэтгэлийг хэрхэн олох, Хоосон чанарыг хэрхэн онох тухай сургаалиа айлдаж байв. Буддагийн энгийн ард олонд айлдаж байсан зарим сургаалийг толилуулъя.
Будда анхны таван шавьдаа гэгээрлийн сургаалиа айлдаж, Номын хүрд эргүүлсэн тухай. Бурхан багш Бодгаяагаас Варанаси хотын ойролцоох Сарнатад залран ирж Конданя тэргүүтэй анхны таван шавьдаа өдрийн цагт бясалгал зааж, орой нь " Дхамма-чакка-паваттана" судрыг айлдахад Конданя гэгээрлийн анхны шат болох Шротапана( нирвааны урсгалд орохуйн) шатанд хүрч хутагт нэгэн болсон билээ.
Випашяна бясалгал хийсээр там, бирд, адгуус, асурын төрөлд төрүүлэх үйлийн үрүүдийг устгаж дууссанаар энэ шатанд хүрдэг бөгөөд энэ шатанд хүрсэн хүн дахин там, бирд, адгуус, асурын төрөлд төрөхгүй бөгөөд цаашид хүн хийгээд хүнээс дээш төрөлд удаандаа долоон удаа төрөл аваад төгс гэгээрэлд хүрэх нь баталгаатай болдог ажээ.
Ийнхүү эхний өдөр Конданя шротапанны шатанд хүрээд, дараагийн дөрвөн өдөрт бусад дөрвөн шавь нар энэ шатанд хүрэхэд, зургаа дахь өдрийн орой Бурхан багш " Анатта-лаккхана" судрыг айлдсанд тэд тавуул гэгээрлийн хоёр, гурав дахь шатуудыг туулсаар дөрөв дэхь шатанд хүрч Архад болж төгс гэгээрэлд хүрчээ.
Долоо дахь өдрийн өглөө үүрээр Варанаси хотын тэргүүн баяны хүү Яш Бурхантай уулзан гэгээрлийн шатанд хүрч түүний 50 анд найз нар нь хувраг болж төгс гэгээрэлд хүрсэн билээ. Бурхан багш эдгээр гэгээрсэн Архатуудыг дөрвөн зүг найман зовхист илгээж номын ёсыг хүн ардад заахыг үүрэг болгосноор Бурханы сургаал Хүмүүний ертөнцөд түгэн дэлгэрч эхэлсэн юм. Хорвоод Бурхан залрах хүртэл орчлонгийн хүмүүс Бурханы номыг мэдэхгүйн улмаас сэтгэлдээ уур хилэн, хүсэл шуналыг үүсгэн сэтгэлдээ зовлонгийн хүрдийг эргүүлэн, өөрсдөө өөрийнхөө зовлонгийн шалтгаан болон амьдарч төрөх, өвдөх, өтлөх, үхэхүйн гасланд төрлөөс төрөлд дамжин олон галавын турш зовсоор байсан билээ. Харин Бурхан багш хорвоод залрахдаа тэрхүү хүмүүсийг зовоогоод буй уур хилэн, хүсэл шунал мунхаглалын устгах бодит арга бясалгалыг зааж өгснөөр, түүнийг нь бясалгаж хүмүүс уур хилэн, хүсэл шунал, мунхаглалд автан зовлонгийн хүрдэнд шаналах биш, харин тэрхүү зовлонгийн хүрдний эсрэг түүнийг устгаж эхэлсэнээр "сэтгэлээ ариусгах номын хүрдийг” дотоод сэтгэлдээ эргүүлж эхэлжээ. Номын хүрд эргүүлнэ гэдэг нь хүмүүс сэтгэлдээ бугшсан гурван хорыг устгах бясалгалыг хийж сэтгэлийн хирээ бүрэн угаан арилгаж, дотоод сэтгэлдээ зовлонгийн биш, түүний эсрэг Номын хүрд эргүүлсээр сэтгэлээ сайжруулан өөрчилж гэгээрэлд хүрнэ гэсэн үг юм..
2025/06/27 12:13:09
Back to Top
HTML Embed Code: