Telegram Group Search
Будда ном хаялцсан нь . Ажатчадру хаан Буддаг буулгаж авахын тулд Сондант их мэргэнтэй ном хаялцуулахаар болов. Үүний хариуд Будда: Сондант бол их мэдлэгтэй мэргэн хүн. Ном хаялцах нь хоёр гол нэг мөрөн лүү цутгахтай адил шашины хоёр урсгал хоорондоо мөргөлдөнө гэсэн үг. Мэргэн бярманд ч бид авралын замын зааж өгөх хэрэгтэй хэмээв. Ийнхүү Будда Сондра мэргэн хоёр Ажатчадру хааны өмнө ном хаялцаж эрдэм чадалаа сорив. Сондат мэргэн: Та надаас залуу хүн учраас мэтгэлцээний сэдвийг эхэлж сонгох боломжийг өгье. Тэгэхээр ямар сэдвээр мэтгэлцэхийг хүсэж байна.
Будда: Та надад жинхэнэ Бярман хүнд байвал зохих шинжүүдийг хэлээд өгөөч. Хэрэв та хүсвэл Вед судраас иш татан айлдаж болно.
Сондант мэргэн: Гаутам! Бярман хүнд байх ёстой таван шинж байдаг. Зүс сайхан, тарни уншлага зан үйлэнд гарамгай, адаглаад долоон үедээ цус цэвэр, эрдэм мэдлэгтэй, сайныг үйлддэг. Будда: Та эдгээрээс яг алийн бусдаас илүү чухал шинж гэх вэ? Аль нь дутуу байвч Бярман болж болох вэ? Сондант мэргэн: Сүүлийн хоёр шинж нь. Эрдэм мэдлэгтэй, сайныг үйлддэг байх. Зүс сайхан тарни уншлага, зан үйлд чадамгай байх, долоон үедээ цус цэвэр байх нь төдий л чухал биш.Будда: Сондант таны хувьд энэ хоёрын аль нь илүү чухаг вэ? Сондант мэргэн: Эрдэм мэдлэг, сайн үйл хоёрыг салгаж болохгүй ээ. Хүн нэг гараараа нөгөө гараа угааж, нэг хөлөөрөө нөгөө хөлөө гөвдөгтэй адилхан сайн үйл, эрдэм мэдлэг хоорондоо салшгүй холбоотой юм шүү дээ. Сайн үйл нь мэдлэгээ баяжуулж мэдлэг нь сайн үйлээ тэтгэдэг. Таны үйлдсэн бүхэн таны эрдэм оюуныг улам бүр дэлгэрүүлнэ. Энэ бол амьдралын үнэн мөн юм.
Будда: Таны зөв өө. Сондат. Сайн үйл, эрдэм мэдлэг хамгийн чухал шинжүүд гэдэг нь үнэн. Гэхдээ бид хэрхэн дээд мэдлэгийг эзэмшиж, эрхэм үйлсийг үйлдэхийг айлдаж өгөхгүй юу? Сондант мэргэн: Нигүүлсэгч минь! Энэ асуултын хариултыг олоход надад туслаач! Би судраас цаадахыг мэдэхгүй. Харин Та гэгээрлийг олж Будда болсон шүү дээ. Гэгээрэгч минь надад заагаач! Буянт сэтгэл хийгээд мэдлэг ухааны оргилд хэрхэн хүрэх вэ? Будда: Авралд хүрэх гурван суртахуун бий. Ариун шагшаабади, Бясалгал бүтээл, Билэг билгүүн. Хэрэв бид ёс суртахууныг баримталваас бясалгал дадлага ахицтай байна. Харин бясалгал үйлдсэнээр үнэн мэдлэг дэлгэрнэ. Ёс суртахуунтай хэн боловч уур хилэн, хүсэл тачаал, бардам зан, шуналт сэтгэлээс бясалгалаар ангижирна. Ийнхүү тэрээр эрх чөлөө амар амгаланг олж гэгээрэлд хүрдэг юм. Сондант мэргэн: Нигүүлсэнгүй мэргэн Та миний нүдийг нээж мунхгийн харанхуйг гэрэлтүүлж өглөө. Та аугаа юм, мөхөс би таньд шавь оръё. Намайг шавиа болгож авна уу.хэмээжээ.
Хүслийн тухай. Бид аливаа юмсыг хүсэж эхлэхдээ хүслээ биелүүлчихвэл жаргана хэмээн боддог. Хүслээ биелүүлчихвэл бидний сэтгэлд дахиад л хоосорч үгүйрсэн мэдрэмж төрдөг. Яагаад тэр юм бол. Хүсэж байна гэдэг бол зүүдэлж байна гэсэн үг. Хүсэл биелэхэд сэтгэл зүүдэлж байж гэдгээ мэддэг. Бүх зүйл түр зуурын байдаг , бүгд гараас алгууран оддог. Тэгэхээр амьдрал ийм л байна гэсэн үг.Бүх юм болоод өнгөрдөг.
Гадаад ертөнцөөс амгаланг хайгаад хэзээ ч ханахгүй, үүнээс зугтлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Амьдралаас эмээж үгүйсгэлээ гээд та юу ч хожихгүй. Харин амар амгаланг дотоод сэтгэлээсээ хайх хэрэгтэй.
Ертөнцийн найман ном. Будда хүмүүсийн шуналын эрхээр амьдрах төлөвийг “Ертөнцийн найман ном” хэмээн айлдсан. Үүнийг дөрвөн дурлал ба дөрвөн дургүйцэл гэсэн хоёр талд хуваадаг ажээ. 1. Наргианд дурлах - Эмгэнэлд дургүйцэх, 2. Олзонд дурлах - Гарзанд дургүйцэх, 3. Ялалтанд дурлах - Ялагдалд дургүйцэх, 4. Магтаалд дурлах - Шүүмжлэлд дургүйцэх юм. Дурлал, дургүйцлийн тойрогт хүмүүний амьдрал хөвөрдөг. Тойргийн төв нь “шунал”юм хэмээн айлджээ.
Тэгш энэрэхүйн тухай. Нэгэн өдөр Девадаттад өвчин тусчээ. Олон сайн оточ үзэж эмчилсэн ч тэрбээр илааршсангүй. Үеэл нь болох Бурхан багш эргэж очсоныг дуулаад нэгэн шавь нь " Бурхан багш аа, яалаа гэж Девадаттад тус болох гээд байна? Цаадах чинь ахин дахин танд төвөг удаж, түүгээр ч барахгүй амь насыг тань хөнөөхийг завдаж байсан бусуу? гэхэд хариуд нь Бурхан багш: "Хүмүүсийн заримд нь найрсаг хандаад заримд нь дайсагнах учир үгүй. Хүн бүр жаргахыг мөрөөдөж, нэг ч хүн өвдөж шаналахыг хүсдэггүйгээрээ бүх хүн адилхан. Иймээс хүн бүрийг бид ав адилхан хайрлаж энэрч байх ёстой" гэжээ. Бурхан багш хэвтэрт буй Девадаттагийн ор луу дөхөж очоод, "Намайг хорлох гэж ямагт оролдсоор ирсэн үеэл Девадатта чамайг би өөрийн ганц хүү Рахул шигээ хайрлаж явдаг маань хоёргүй үнэн болох аваас үеэл минь чи үтэр түргэн эдгэрэх болтугай" гэжээ. Девадатта тэр даруй илааршиж дахин эрүүл саруул болжээ. Бурхан багш шавь нартаа хандаж өгүүлрүүн: " Зарим хүмүүст энэрэнгүй заримд нь догшин ширүүн хандаж болохгүй. Үүнийг санаж явагтун!. Энэ бол гэгээрсэн бурхадын замнадаг мөр болой" хэмээн айлдав.
Будда айлдсан нь: Мэдлэггүй байх нь зовлон, сэжиг, сэтгэл тавгүйтэлийг төрүүлдэг.
Уур хилэн, хомхой сэтгэл, бардамнал, бэртэгчин зан, хардалт нь мунхгаас үүдэж төөрөгдөлд хөтөлнө. Үхэл, амьдрал салшгүй гэсэн хуурмаг мэдрэмжийг бид өөрсдөө л сэтгэл дотроо төрүүлж суудаг гэмтэй. Бид л энэ төөрөгдлийг арилгах учиртай. Энэ төөрөгдлөөс ангижирч чадах юм бол та бид эрх чөлөөнд хүрч элдэв хязгаарт үл автах учиртай билээ. Сахил, төвлөрөл, билэг ухаан найман мөр нь аливаа төөрөгдлөөс ангид байх боломж өгнө. Би найман мөрийг дахин давтая. 1. Зөв мэдлэг, 2. Зөв үзэл, 3. Зөв үг, 4. Зөв үйлдэл, 5. Зөв амжиргаа, 6. Зөв чармайлт, 7. Зөв ухамсар, 8. Зөв бясалгал болой.
Орчлонгийн эцэс хүртэл зовлон биднийг сүүдэр мэт дагадаг нь туйлын үнэн мөн билээ.
Бид эд зүйлсийг мөнх бус гэдгийг мэдсэн ч түүнтэй зууралдсаар байдаг нь хамаг зовлонгийн шалтгаан юм. Чөлөөтэй байхын тулд танин мэдэхүйгээ хөгжүүл.
Танд юу ч тохиолдсон бай, зовлон эсхүл жаргал тохиолдсон бай, ямагт дундыг барьж сэтгэлээ түвшин байлга. Энэ замаар явбал зовлонгийн хүлээс алдарч, Та туйлын үнэнд хүрнэ. Хэрвээ Таны ухамсар гэгээрвэл учрал хагацал, үхэл амьдрал салшгүй нэг хэсэг гэдгийг Та мэдэх болно оо. Хүнд гурван зүйл мэдрэмж бий. Баясах, зовох болон үл хайхрах мэдрэмж. Энэ гурвын үндэс бидний бие сэтгэл дотор байгаа. Мэдрэмжүүд долгион мэт гарч ирээд улмаар өөртөө дарагдан алга болно. Мэдрэмжээ эхэлж сайн мэдэх нь чухал. Ойлго, судал, хаанаас гарч ирж байгааг олж мэд. Баярлах гуниглах сэтгэл гарвал энэ мэдрэмжийн эх үүсвэрийг хай. Эх үүсвэрийг олвол та тэднийг хоосон чанартай гэдгийг мэдэрнэ.
Хоосон чанар хөх тэнгэр шиг. Тэнгэр хоосон ч бүхий л энэ орчлонг багтаан бүрхэж байдаг.
Номыг дадуул, ийн дадуулах явцад сэтгэлийн мөнөөх давалгаа аажмаар төрөхөө больсоныг анзаарах болно. Бидний дотоод мөнхийн амгалан огт хувирахгүй.
Илүү гүн орж хаана алдаад байснаа олж мэдэх нь чухал.
Эвдрэшгүйд үздэг байсан зүйлсийнхээ хэврэгийг олж мэд.
Нэгэн тариачин Буддагаас асуужээ:
- Та яагаад ажил хийдэггүй юм бэ? Би таныг хараад л байдаг юм. Та ихэнхдээ модны дор нүдээ анин суудаг. Хааяа Таныг зорьж ирсэн хүнтэй юм ярьж байгаа харагддаг. Бас тэдэнтэй хамт чимээгүй сууна. Ингээд л таны амьдрал гүйцээ гэж үү. Юу ч хийж бүтээхгүй байх утгагүй юм биш үү? Гэтэл би газар хагалж, тариа тарьж, хийж бүтээж байна шүү дээ гэхэд нь Будда:- “Намайг бас тариачин гэж харахгүй байна уу, Та? Гэхдээ миний тариан талбай ондоо хэмжээсэнд оршдог. Би хүний сэтгэлд буяны үр суулгаж, жаргалын цэцэг ургуулдаг. Үр нэгэнт суусан бол зохистой улирал нь болоход аяндаа дэлгэрнэ. Би өөрөө цэцэглэсэн учраас тийм тариачин болсон юм. Миний дотор руу өнгийж, цэцэгсээр дүүрэн хөндийг хараач” гэжээ. Буддагийн гэгээрсэн мэлмийг ширтсээр уярч хайлсан тариачин:
“Би хүний насыг хоосон элээсэн хуурамч тариачин ажээ. Та жинхэнэ бүтээлч, үнэн тариачин ажээ” хэмээгээд Буддад мөргөсөн гэдэг.
Буддаг нэгэн тосгон дундуур бадар барин явж байхад нь нэгэн танхай эр тааралдаж “Чи хэн юм бэ. Хэн чамд ном заах эрх олгосон юм”гэх мэтээр элдвээр харааж загнажээ. Будда түүнийг харааж дуустал нь хүлэээж эцэст нь тайван намдуу дуугаар “Би танаас нэг юм асууя гээд Та хөршдөө бэлэг автал хөрш чинь таниас тэр бэлгийг авахаас татгалзвал тэр бэлэг хэнд үлдэх вэ?” гэхэд нөгөө танхай эр “Тэр бэлэг надад үлдэнэ” гэв. Будда: “Та зөв хэллээ. Та сая надад муу үгийн бэлэг гардууллаа. Би таны надад хэлсэн муу үгийг чинь хүлээн авсангүй. Таны доромжлолыг би тусгаж аваагүй болохоор надад ямар ч гай болохгүй. Та миний эсрэг биш өөрийнхөө л эсрэг зүйл хийлээ. Тиймээс таны үгс таньд үлдсэн. Үйлийн үр өөрт эргэж буудаг. Ширүүн үг, хараал, доромжлол хэлэх нь нүгэл юм. Би тэр үгсэд чинь хариулаагүй, гэтэл тэр үгс таны сэтгэлд цуурайтсаар л хоцорсон. Таны сэтгэл нүглээр дүүрсэн байна. Таны сүүдэр таниас салахгүй дагадаг лугаа адил таны үйлдсэн нүгэл таныг хэзээ ч орхин явахгүй билээ. Энэ бүхэн таны зовлонг улам нэрмэж байдаг.Тийм учраас муу үйлээс сэрэмжилж яв. Би хүмүүст мунхгаасаа сэр, өөрийнхөө сэтгэлийг шинж гэж л хэлдэг юм. Тэгвэл муу бодол, муу үйл аажим аажмаар хомсдож арилах юм. Та бидний хооронд ялгаа байхгүй ээ. Би нисваанисийг арилгаж гэгээрсэн болохоор та ч бас гэгээрч чадна” гэв. Буддагийн мэргэн үг, зөөлөн харцыг харсан танхай эрийн ширүүн харц зөөлөрч өөрийн бурууг ухаарч Буддагийн шавь болохыг гуйсан гэдэг.
Будда шавь нартаа ийн айлджээ: “Нүгэлт хүн гэгээнтэн хүнийг доромжлох нь тэнгэр өөд нулимахтай адил. Түүний шүлс тэнгэрт ч хүрэхгүй, харин өөр дээр нь бууна. Нүгэлтний үйлдэл салхины өөдөөс шороо цацах мэт. Цацсан шороо нь өөрийг нь гутаахаас биш өөдөө хийсэхгүй. Гэгээнтэн хүн бусдын гутаал доромжлолд сэвтэхгүй. Нүгэлтэн хүн өөрөө өөрийгөө л сүйтгэдэг”.
Шунал, тачаал, үзэн ядалт, ховдог, мунхаг зан л хүнд хор гэм болдог юм шүү дээ.
Бусдын төлөө гэсэн хүн аз жаргал сайн сайханыг авчрахаас биш хор гэм болохгүй.
Бусдыг доромжилж үзэн ядсан хүмүүс л худалч, мэхлэгч нар байдаг.
Хүнийг доромжилж адалж үзэн ядах нь нүгэл үйлдэж байгаа хэрэг юм.
Нэгнээ гадуурхаж ялгаварлах нь тахин шүтэж дээдэлж явдаг бүхнээ үл хүндэтгэж байгаа хэрэг. Та нарын өөдөө шидсэн чулуу тэнгэрт хүрэлгүй өөр дээр чинь л унана.
Тэнгэр бид бүгдэд энэ тэнцүү ханддаг, эцэг хүн шиг хэнийг ч ялгаварладаггүй.
Газар шороо ч мөн хэнийг ч ялгалгүй үр шимээ хүмүүст хайрладаг шүү дээ. Энэ дэлхийн хүн бүр нэг агаараар амьсгалж байна. Гол мөрөн ч бас бүгдийн маань цангааг тайлдаг.
Байгаль дэлхий хэнийг ч ялгадаггүй. Гэвч хүмүүс бид яагаад нэг нэгнээн гадуурхан ялгаварладаг юм бэ? Бусдын зовлон шаналлыг ойлгодог хүн л хэн хэнээс илүү хувраг болох эрхтэй.
Энэ дэлхийн хүн бүрт ухамсар гэж буй. Ухамсар сайжрах тусам хүн өөрийгөө хүндэлж эхэлдэг. Гол олноороо урсаж ганц далайд цутгадаг. Нэгэнт далайд цутгасан бол хаанаас эхтэй ямар гол вэ гэдэг нь хамаагүй болдог. Үүнтэй адил өнгөрсөнөө ардаа орхин үнэний эрэлд гарч шинэ зам мөр хөөж байгаа бярман дайчин худалдаачин ядуус гээд хэний ч болов язгуур үндэс угсаа эцэстээ ямарч хамаагүй болно. Хүн бүрийн цус улаан өнгөтэй, нулимс шоврог амттай. Алагчаалж ялгаварлах нь нэг нь нөгөөгөө захирч дээрэлхэх гэсэн хүмүүсийн сэдэл юм. Би энэ бүгдийг эцэс болгоно оо! Би аюул занал, хүмүүсийн дургүйцэлтэй нүүр тулах нь мэдээж. Гэхдээ шударга үнэн биднийг урам зоригоор тэтгэж байх болно.
“Нөгчих цагийн билиг” сударт өгүүлсэн нь: “Будда Агнистын оронд хааны ордонд заларч хамаг шавь нартаа ном номлохуйд Огторгуйн зүрхэн нэрт Бодисатва Буддад мөргөж ийн асуулт өчив. –Бурхан багш минь. Боди сэтгэлтэн үхэхийн өмнөх хоромд юуг санаж бясалгах вэ? гэхэд Бурхан багш хариу соёрхсон нь: “ Боди сэтгэлтэн бээр үхэхийн өмнөх хоромд нөгчих цагийн билиг ухааныг бясалгагтун. Тэрхүү нөгчих цагийн билиг нь:
Юмс үзэгдэл бүгд мөн чанартаа ариун хоосон тул бодит бусын ухаарлыг бясалгагтун. Юмс үзэгдэл бүгд Боди сэтгэлд хурах тул Үлэмж нигүүлсэл хайрын ухаарлыг бясалгагтун. Юмс үзэгдэл мөн чанартаа баригдах зүйлгүй тунгалаг тул ахуй юунд ч үл шунахуйн ухаарлыг бясалгагтун. Сэтгэлээ танивал даэд билгүүн мөн тул Бурханыг гаднаас үл эрэхүйн ухаарлыг бясалгагтун” хэмээн айлдав.
Будда айлдсан нь: Үхэл гэдэг амьдралын салшгүй нэг хэсэг.Үүнийг сайтар ойлгож санаж явах хэрэгтэй. Бид бүгд амьд сэрүүндээ бүх хүслээсээс ангижирч амар амгаланг олох нь чухал.Амар амгаланг олсон хүн л сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдарна. Энэ бол амьдралын үнэн.Энэ бол шашин бүрийн гол номлол, утга санаа.
Амар амгалан оршихуйд үхэх ба төрөх, үүсэх ба мөхөх, өсөх ба буурах гэж байхгүй.
Амар амгалан л ашид мөнх оршино.
Үхлээс айх хэрэггүй. Хүний амь мөнх бус. Гэвч миний сургаал таны сэтгэл дотор ашид мөнх оршсоор л байх болно. Өөрийн сэтгэлийг усгал зөөлөн болго, та ийнхүү үйлдвээс зөв шударга нь дийлэх болно. Амьдралд ганц л нууц оршин байдаг. Айдсаас бүрэн чөлөөлөгд. Ирээдүйдээ санаа бүү чилээ, өнгөрсөнд огт харамсах хэрэггүй. Нэгэнт өнгөрсөн явдлыг өнгөрсөнд нь үлдээ. Амьдралд өөр нэг үнэн бий. Хэрэв та өөрийгөө хэн нэгэн хүн, юмс үзэгдлээс уячихвал дээрх бүгдийг алдана. Тиймээс гадагшаа өнгийхөө больсон тэр л цагт бодит эрх чөлөөгөө олж авах юм.
Гэргийтний амьдрал бол эв эеийн ухаан байдаг билээ. Эхнэр, нөхөр эвтэй найртай бол айл гэр өнгөтэй өөдтэй гэрэл гэгээтэй болдог. Гэр бүлүүд аз жаргалтай байх аваас даян дэлхийн хүн ардад ч тустай болой. Эхнэр нөхөр хоёр хорвоогийн муу бүхнээс ангид оршин, хэрүүл тэмцэлгүй амжиргаагаа тэтгэж аривдуулан авч явах учиртай байдаг билээ. Эхнэр нь эр нөхрийнхөө салшгүй нэг тал болдог. Нөхөр нь эхнэрээ хүндэлж бурмаар тэтгэх төдийгүй шударга мөртэй явах учиртай. Эхнэрээ хэзээ ч дорд үзэж, бусдын өмнө гомдоох эсвэл гутааж огт болохгүй. Эхнэр нь эр нөхөртөө үнэнч байж, нөхөр нь ариун журамт явдлын гэм хорыг жигших ёстой. Өрхийн тэргүүн алсын хараатай байх хэрэгтэй. Аливаа шийдвэр гаргахаасаа өмнө эхнэрийнхээ санаа оноог сонсож байх нь зүйтэй. Нөхрөө халамжлах нь эхнэр хүний үүрэг. Хадмуудаа төрсөн ээж, аав мэт хайрлан тэтгэж явах учиртай. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх төдийхөн бус бүх зүрх сэтгэлээ харамгүй зориулах хэрэгтэй. Ирсэн зочноо хүндэлж бай. Хэрэв хоёр биедээ итгэдэг байх аваас хамтын хүчээр та нар гэгээрэлд хүрч болно.
Өөрсдийгөө сайн хүмүүсээр хүрээлүүл. Хайхрамжгүй, болгоомжгүй, сэрэмжгүй байхыг тэвчих хэрэгтэй. Энэ нь та биднийг уруу татах гэмтэй. Та биднийг буяны мөрөөр оруулах тийм л хүмүүсээр хүрээлүүл. Сэтгэл оюун ариун болвоос явдал мөр зөв буянтай сайн болно. Та юу ч хийсэн бай, гэр орны аар саар ажил хийсэн байлаа ч ухамсартай нягт нямбай төдийгүй хамаг сайнаараа үйлдэх нь л чухал.
Өөрийн болон нөхрийнхөө ээж, аав төдийгүй үр хүүхэд, хамаатан саднаа ачилж тусалж явах нь таны амьдралын салшгүй хэсэг. Зөвхөн хар амиа хичээн амьдарч болохгүй, эд баялаг, аз жаргал, амжилт бүтээл бүхнээ бусадтай хуваалцах хэрэгтэй. Архи дарс, мөрийтэй тоглоомоос холуур яв. Хүмүүст ачлал энэрэлтэй хандаж, хариу нэхэлгүй тусалж, тэдэнд талархаж яваарай.
Өглөө бүрийг шинэ амьдралын эхлэл хэмээн санаж явах хэрэгтэй.
Өдөр тутмын үйл бүр тань дээдийн ач холбогдолтой. Бид бие биедээ талархаж амьдрахыг умартсан, бусдаас хамааралтай гэдгээ хэзээ ч мартах учиргүй юм. Ой мод, цэцэг навч, цэвэр агаар, цэнгэг ус, цэлмэг тэнгэр эдгээрийг та бид бий болгоогүй, харин бид байгаль эхдээ талархаж явах учиртай. Амьдралаас суралцсан бүхэндээ талархаж сурах хэрэгтэй. Хүн сэтгэлээ хангалуун байлгах чухал. Ихийг сурч мэдээгүй ч эрүүл энх яваадаа талархах хэрэгтэй. Хэдий ядарсан ч байлаа амьд яваадаа талархах хэрэгтэй.
Бурхан багшийн сүүлчийн айлдвар: “Ананд! Чи итгэлийн тухай ярьж байна. Би амьдралынхаа туршид дээд зэргээр төвлөрсөн. Хуврагууд маань миний айлдсан гурван сургаалийг дээд зэргээр шүтэн биширдгийг би мэднэ ээ. Бясалгал бага үйлдсэн хувраг хүртэл нирваанд хүрэх урсгалын нэгэн хэсэг байдаг. Эрхэм хуврагууд минь энэ миний хамгийн сүүлийн сургаал. Та бүхэн минь. Өөрөө өөрийнхөө гэрэл болцгоо. Энэ л та нарын гарын авлага. Нойрноос сэрж Номын мөрөөр алх. Бясалгаж ухамсараа сэрээ. Өөрийгөө зөв зам руу чиглүүл. Мухар сохроор бусдыг бүү дага. Бүх юмс хувирамтгай. Юу ч болж байсан тогтуун бай. Үргэлж шаргуу хичээж цөхрөлтгүй чармай. Хэзээ ч бүү шантар” хэмээн айлдав.Бурхан багшийн сүүлчийн сургаалийг сонссон Хуврагууд “Бурхан багш дор аврал одуулмуй. Бурханы ном дор аврал одуулмуй. Бурсан хувраг дор аврал одуулмуй.”хэмээн гурван эрдэнэд аврал одуулав.
Бурхан багш ийнхүү 45 жилийн турш ариун дээд номоо хүмүүст айлдаж, наян нэгэн насандаа Нирваанд орлоо.Будда хүн төрөлхтөнд аврал болсон гурван эрдэнээ үлдээлээ. Буддын сургаал нь Ганжуурын 113 боть, Данжуурын 226 ботид хураагдсан байдаг. Бурханы ном бол нисваанисийг дарж, гэгээрэлд хүргэдэг. Үхэх цагт Бурханы ном л тусалдаг гэдэг. Хүмүүс минь. Бурханаа шүтэж, Буянаа хураацгаая.
Хамаг амьтан Бурхан багшийн сургаалтай учирч, Гэгээрэлйн хутгийг олж, Сансарын хүрдийг гэтлэх болтугай.
Доржийн СҮХБААТАР 2025.06.9
ЭНЭ НАСАНД ХИЙСЭН НҮГЭЛ ХИЛЭНЦ ЧИНЬ БУЦААД ӨӨР ДЭЭР ЧИНЬ ИРНЭ ШҮҮ ДЭЭ ...
Жадо ринбүүчи багшийн айлдвараас:Үхээд үнэхээр юу ч үгүй байхгүй болчихдог бол бас амар юм. Жишээлбэл, зул барьж байгаад зул жаргангуут зулын гэрэл байхгүй болчихож байгаа юм. Цааш үргэлжлэх юм байхгүй. Түүн шиг бид үхээд дараа төрөл гэж байхгүйгээр, ахиж цаашаа төрөл авахгүйгээр байхгүй болчихдог бол амар юм. Гэтэл тэгдэггүй шүү дээ. Дараа төрөл рүүгээ бид чинь явах хэрэгтэй болно.
Мөн Бодисадвын явдалд орохуй номд айлдахдаа “Энэ насанд тэдгээрийн төлөө барагдашгүй их нүгэл хилэнцийг хийчихсэн байдаг. Тэр их нүгэл хилэнц бол ганцхан өөр дээр чинь ирнэ шүү дээ. Тэр цагт чи яах юм бэ” гэж номлосон байдаг.
Тодруулбал, бид энэ насандаа садан төрлийнхөө төлөө элдэв янзын нүгэл хилэнцийг хийдэг, дайснуудаа дарахын төлөө бас л их нүгэл хилэнц хийдэг. Гэвч садангууд бүгдээрээ үхээд өгнө. Дайснууд ч бүгдээрээ байхгүй болчихно. Эргээд тэдгээрийн төлөө хийсэн нүгэл хилэнцүүдийг тэд дараа төрөл рүүгээ талыг нь аваад явчих уу, тэдний төлөө хийсэн нүглийг тэд аваад явчих уу гэвэл тийм биш ээ. Тэдгээрийн төлөө хийсэн бүх нүгэл хилэнц чинь ганцхан өөр дээр чинь бууна шүү дээ. Тэгээд өөрөө үхээд ор хоосон байхгүй болохгүй, дараа төрөлд нөгөө их нүгэл хилэнцийн чинь үрийг ганцаараа эдлэх хэрэгтэй болно шүү дээ. Тэр цагт чи өөрөө яах юм бэ гэж айлдсан байна аа.
Тиймээс дээрх гурван учир шалтгааны үүднээс би магадтай үхнэ шүү дээ гэж бясалгаад, түүний төгсгөл дээр ямар шийдвэр гаргах вэ гэвэл, за би зайлшгүй ном хийх хэрэгтэй юм байна даа, гарцаагүй номыг хийе даа гэсэн шийдвэрийг гаргана...
Ламы Гоман дацана направлены по нашей просьбе Хамба ламой Жигмед Жамцо. Дамба Даржа лама будет помогать нашим дацанам проводя различные хуралы. Цультим Данзан лама будет помогать переводить толковый словарь Лхарамба ламы Чойдаг Бадмажапова.
Со слов учителя Дамба Даржа ламы биридэй орон (мир претов) располагается по берегам воды. Но для претов это вода становится гноем и они не в состояние преодолеть брезгливость.
Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайдаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг хуучны үг байдаг.
Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ. Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоож эхэлдэг гэж ярьдаг.
Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараасан гэдэг.
Тиймээс эмэгтэй хүний зүүсэн ээмэг тэр тусмаа үнэт металл энерги их хадгалдаг учраас зүүж буй хүнийхээ бүх гай зовлон, сөрөг энергийг шингээдэг байна.
Хэрэв ээмгээ гээчихвэл зовлон ариллаа гээд араас нь харамсалгүй дахиж хос болголгүй хайлуулаад өөр зүйл хийдэг байжээ.
Монголчууд хүний алтан ээмэг олбол муу муухайгаа гадагшлуулдаг, мууг нь арилах болтугай гэж домнож авдаг.
Мөн балчир охиндоо өөрийнхөө зүүж байсан хуучин ээмгийг зүүлгэдэггүй!!! Хэрвээ их үнэтэй ээмэг бол хэлбэр дүрсийг нь өөрчилж зүүлгэх хэрэгтэй гэж зөвлөжээ...
БАЛДАНЛХАМ БУРХАНЫ АДИСААР ӨВЧНӨӨС ГЭТЭЛСЭН НЬ

Нэгэн хувилгаан лам арван гурван нас хүрс жил ороод байх үедээ салхин цэцэг өвчин хүрч өвдөж илээрхэхдээ. Балдан Лхам Бурханд залбирсанд зүүдэнд нь “Луус хөлөглөсөн, догшин хар царайтай нэгэн дагина эмэгтэй хүрч ирээд ташуураараа түүнийг хэд дахин ташуурдаж байна" хэмээн зүүдэлсэн бөгөөд түүнээс удалгүй тэрхүү ламын өвчин нь илааршиж зүгээр болсон гэдэг. Лхам Бурхан нь өвчин зовлонг арилгах ид хүчтэй хэмээн хэлдэг учир ужиг хууч өвчтэй хүн Лхам Бурханыг тахиулж залбирдаг ёс журам байдаг.

МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ АМАН ТҮҮХ НОМНООС
Бурхан багшийн Их Дүйчэн өдөр гэдэг нь
○ Бурхан багш эхээс мэндэлсэн
○ 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон
○ 81 насандаа нирваан дүрийг олсон Их Дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна.
ДАЛАЙ БАГШ: Бусдыг энэрэн хайрлах сэтгэлтэй хүнээс сайн сайхан үйл байнга гарч байдаг. 🪷
Харин уур бухимдал, хардалт сэрдэлт, айдас өвөрлөсөн хүн наанаа тайван харагдаж болох боловч хүчирхийлэл үйлдэх эрсдэл байнга агуулж байдаг.
Тийм учраас л би үргэлж ЭНЭРЭН НИГҮҮЛСЭХ СЭТГЭЛ-ийн талаар ярьдаг юм шүү дээ...
Июнин 11-дэ, могой сарын 15-й цагаагчин гахай өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Өндөр уулын орйдо нүдэ харгама одон ялалзана. Этигэлт Багша: "Бурхан Багшын үйл бүтээгч үнэн сэтгэл" хэмээн айлдалаа.
Сегодня 11 июня в 15 лунный день довлеет белая свинья в стихии ветра. Потому нужно заботится о состоянии 5-ти ветров тела, которые способствуют жизненному процессу жизни.
Алин сав шим бүхнээ Амар амгалан орших болтогой Ом мүни мүни маха мүни еэ суха
Хорошая новость из Шаргалжина. В местности Тутхалтада в социальном стаде яков пришло первое пополнение.
Сүхбаатар аймгийн төв талбай.
Бурхан багшийн их дүйчин өдрийн баярт зориулсан "Сайн санаа, бодь сэтгэл" ном буяны хөтөлбөрийн Бодь сэтгэлийн бясалгал...
Бурхан багш мэндэлсэн, гэгээрсэн, нирван дүр үзүүлсэн өдрийн мэнд айлтгая. Хоёр мянган жилийн тэртээ 5 шавь нь сонсож бясалгаж бүтээсэн ном сургаал нь эдүгээ хэдэн сая хүний ахуй амьдралын зүг чиг итгэл үнэмшил болжээ.
Как-то лесоруб повстречал в лесу старого суфия. Мистик спросил лесоруба:
— Почему ты рубишь лес, когда рядом находятся медные копи, — одного дня работы на руднике будет достаточно, чтобы обеспечить себя на неделю.
Лесоруб сказал хорошо, и пошёл, и добыл некоторое количество меди, которого было достаточно, для удовлетворения недельных нужд. Потом он отправился к мистику, чтобы поблагодарить его. А тот сказал:
— Если пройдёшь немного дальше, то обнаружишь серебряные копи, и тогда дня работы будет достаточно уже на месяц.
Человек поблагодарил, и пошёл, и добыл серебра, которого ему хватило на месяц. А после он снова пришёл поблагодарить Мастера, а тот рассказал о золоте, находящимся ещё дальше. И ученик пошёл дальше, и добыл золота, которого хватило уже на год. Когда же ледоруб снова пришёл к суфию, на нём уже была дорогая одежда, и он спросил Старика: "не найдёт ли он ещё что-нибудь, когда пойдёт ещё дальше?"
— Да, — сказал старый суфий с улыбкой, — там будут алмазные копи.
Лесоруб добыл алмазы, которых ему хватит на всю жизнь, ещё и детям останется. Но затем он осознал: "Сам мистик сидит под деревом и не заботится ни о золоте, ни об алмазах, — и что бы он сказал, спроси я о том, есть ли что-то гораздо большее, чем алмазы?"
И он пришёл и спросил:
— Мастер, что я обнаружу, если пойду ещё дальше?
— Во вне, ты не найдёшь больше ничего ценного, — сказал он.
Тогда человек уселся возле ног Мастера и остался с ним, получив огромное удовольствие от его присутствия.
Позже, он беззвучно спросил: "Мастер, почему ты не сказал мне об этом блаженстве раньше, при первой нашей встрече?"
Старик также беззвучно ответил: "Ты бы не услышал меня. Из-за того, что вначале тебя интересовали алмазы. А теперь, ты можешь отправляться домой, так как копи истинного сокровища, ты уже обрёл в своём сердце."
***
Нужно чтобы ты чётко осознавал, что осознанность, это не соблюдение каких-либо правил, а отсутствие таковых. Так, необходимо перестать ждать чего-то от жизни, но быть настолько внимательным к тому, чем занят, что внимание заполняет собою всё. И не столько действия, сколько мышление. Чем ум чище, тем меньшие ожиданий. Так как ожидание всегда насильственны. И они не могут не насильственными быть. Это очень тонкий момент: в ожидание нет места доверию, из-за сомнений.
Когда внимание занято наблюдением, настолько плотно, тогда пространство ума становится пустым и свободным. А это внутренняя медитативность, что день за днём, ведёт тебя вглубь себя.
2025/06/25 19:28:38
Back to Top
HTML Embed Code: