Telegram Group Search
Сегодня 18 июня в 22 лунный день довлеет желтая лошадь в стихии дерево. Потому нужно заботится о здоровье печени, которая контролирует деятельность желчного пузыря.
ХЭН БЭЭР БУРХАНЫ СУРГААЛ ЗАРЛИГ, НОМ СУДАР АЙЛДАХ ҮЕИЙН БОДОЛ ИЙН БУЮУ.....
1. Судар номоо ширээн дээр тавихдаа дөрвөн шулмыг дарж байна хэмээн бодно.
2. Номын баринтгийг тайлахдаа мунхгийн хүлээсийг тайлж байна хэмээн бодно.
3. Номын хуудсыг дэлгэж эхний нүүрийг харахын үест бурханы мэлмий, нигуур лүгээ харж буй мэтээр сүсэглэн баясаарай.
4. Мөн номын хавтсыг бурханы орд харшид сана.
5. Номын цаасыг нь бурхадын хувцас мэт сана.
6. Үсгийг нь бурханы лагшин, шад зураасыг нь бодисадва, үг өгүүлбэрийг шарвага, брадига нарын мөн чанартай хэмээн сана.
7. Цантэг хөндлөн шугамыг нь бодь сэтгэлийн мөр, зартиг буюу хоёр хашлага босоо шугамыг мөнх үзэл, тасархай үзлийн хоёр хязгаараас хагацсан хэмээн сана.
8. Хэн бээр өөрөө унших номлохын цагт номын их хэнгэрэг дэлдсэн мэт их дуугаар гурван ертөнцийг дүүргэж байна хэмээн санаж дээрх ёсоор уншин үйлдвээс буяны үр хязгааргүй дэлгэрнэ хэмээн хутагт нугууд номлосон ажээ.
САЙН БҮХЭН НОМЫН ЁСЧЛОН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
БУРХАН БАГШ "АЛДАА ГЭМ ГАРАХ 4 ГОЛ ҮНДЭС БАЙДАГ" ГЭЖ НОМЛОЖЭЭ
👉Үл мэдэх байдал:
Хүн ер нь үл мэдэх байдлаас болж алдаа гэм гаргадаг байна. Иймийн тулд өндөр мэдлэг боловсрол эзэмших нь чухал бөгөөд бусдаас сонсож, бусдаас асууж, сурч мэдсэн сэтгэлийн мэдлэг өндөртэй хүн алдаа гэм гаргах нь бага
👉Олон муу сэтгэлээр эзлүүлсэн байдал:
Хүн уур хилэн атаа жөтөө, хүсэл тачаал, омог дээрэнгүй зэрэг муу сэтгэлийн эрхэнд автаж, алдаа, гэм нүгэл үйлддэг байна. Иймд эдгээр муу сэтгэлээс надад аль нь илүү хүчтэй илэрч байна гэдгээ ажиглан шинжиж мэдээд тэрхүү муу сэтгэл бодлоо түүний ерөндөгийг бясалган арилгах хэрэгтэй. Жишээ нь: Хармын сэтгэлийг өглөгөөр, Уурын сэтгэлийг асралаар, Залхууг хичээлээр гэх мэт
👉Бишрэл хүндэтгэлгүй байдал:
Эрдмийн орон болсон бурхан, ном, хувраг, багш, хүндэтгэлийн орон болсон аав ээж ахмад хүмүүсийг эс хүндэтгэн бишрэх байдал гаргаваас тэдгээрийн үг сургамж, сургаал зөвлөгөөг үл тоомсорлож алдаа гэм гардаг байна. Иймд эрдмийн орон, хүндэтгэлийн орон зэргийг хүндэтгэж тэдний үг сургаалийг сонсож дагах нь эрхэм юм.
👉Сэрэмжгүй байдал:
Хүн өөрийн бие, хэл, сэтгэлийнхээ үйлийг алхам тутамдаа анхаарч ямар зүйл хийх гэж байгаа гэдгээ өмнө нь тунгаан бодож байх нь хамгийн чухал юм. Ингэж эс чадсан сэрэмж болгоомжгүй байдлаасаа болж алдаа гэм гаргадаг байна. Өөрөөр хэлбэл сайн муу, хар цагаан, зөв буруу, үйлийг ялган салгаж чадах оюуны чадвартай байна гэсэн үг.
Хүн бүр санаж сэрж сайнд анхаарлаа хандуулж сэвтсэн гэмтсэн сэтгэлийн цөв хүн шүүмжлэх, муулах, хатуу муухай үг хэлэх, уур уцаарыг хорьж гэм нүгэл бүхнийг наминчлан аль болох байгальд гарч аргал хомоол арц хүжээр утаж ариулж аажим сайхан уртын болон утга төгөлдөр багш дээдсийнхээ үг сургаалиар бүтсэн дуу шүлэг сонсож бусдыг бодохгүй дотогшоо чимээлээрэй. Гомдол зангирах тусам өвчин болдог уруудаж доройтдог тул орчлонгийн хатуу зөөлөнг ялгах ухааныг өгсөн байна гэж ойлгоод уучлах аргад суралцаарай.
Круглый камень на Бодхгая
Некоторые думают, что этот плоский круглый камень - мандала Калачакры. Другие, что это одна из двух потерянных ваджрасан (сидений, на которых Будда получил просветление) в Бодхгая.
Маанийн ерөөл.
Маанийн ерөөл гэж Монголчуудын дунд хэлэгддэг, нас брагсадын хойдын буянд зориулан уншдаг энэ ном нь Гаанжуурын “Гончогзэгвэ буюу Чухаг дээдийн давхарлагат” сударын “Асралтын сахихуй” хэмээх 41-р бүлэгээс тусгаарлан гаргасан Майдарын гэгээний өөрийн уншиж, бясалгаж, анхааран хэрэгжүүлдэг ерөөл буй.
Энэ ерөөл дотор өгүүлэгдэн буй долоон гишүүн болоод зургаан чанадад хүрэхүйн анхааран авлага нь буян хураах дээд аргууд учир уншиж, бясалгаж, хэрэгжүүлэх нь сэтгэлийг өөрчлөн засах эрхэм арга хэмээжээ.
Мөн энэхүү ерөөлийг уншсан, уншуулсан эсвэл хэн нэгэнд тухайлан зориулж уншвал ирээдүйд Майдарын гэгээнтэй учран золгох үйлийн их барилдлага, буяныг тогтоон, хурааж буй болно.
Энэтхэг хэлэнд: Аарья Мэйдрэ вани даана раажа.
Төвд хэлэнд: Пагба Жамбы монламжи жалбу.
Монгол хэлэнд: Хутагт Асралтын ерөөлийн хаан.
Бурхан хийгээд бодьсадва бүгдэд мөргөмүй.
“Хутагт Гончогзэгвэ судар”-аас:
“Анандаа! Баатар их сэтгэлтэн бодьсадва Асралт бээр өмнө нь бодьсадвын эдлэхүйг эдлэх цагт өдөр гурван удаа, шөнө гурван удаа лагаагаа нэг мөрөндөө тохоод баруун өвдөгийн нүдийг газарт зоон алгаа хавсран ийн хэмээх үгээр ерөөл талбидаг буй”
Бурхан бүгдэд сөгдөн мөргөмүй.
Тэнгэрийн мэлмий бүрэн төгөлдөр
Бодьсадва аршууд болон
Шарваг бүхэнд мөн мөргөмүй.
Муу заяаны мөрийг буцаан
Дээд төрлийн мөрийг үзүүлж
Өтлөх, үхэх үгүйд татагч
Бодийн дээд сэтгэлд мөргөмүй.
Сэтгэлийн эрхэнд орсноор би
Хилэнц юу бүхнийг үйлдэжээ
Бурхны мэлмийн өмнө оршоод
Тэдгээрээ би наманчлан үйлдэе.
Гурван үйл алинаар миний
Үүсгэсэн буяны чуулган тэр нь
Миний олох бурхны хөрөнгө!
Бодийн буян минь барагдашгүй болтугай.
Арван зүгийн орон бүгдэд
Бурхны болгоохуй даган баясал
Бурхныг тахигч алин буй
Түүнд би даган баясмуй.
Хилэнц бүгдээ наманчлан үйлдэе
Буян бүгдэд даган баясья
Бурхан бүгдэд сөгдөн мөргөмүй.
Билгийн дээдийг би, олох болтугай.
Арван зүгийн зүг бүхнээ
Арван газарт оршсон бодьсадва
Тэднийг би, бодийн дээдэд
Төгс гэгээрэх сануулга талбия.
Бодийн дээдэд бурхан болж
Өмөгийн хамт шулмыг номхруулж
Амьтай бүхнийг эмнэхийн тухайд
Номын хүрдийг эргүүлэх болтугай.
Номын их хэнгэрэгийн дуугаар
Амьтны зовлонг гэтэлгэдэг болтугай
Сэтгэшгүй гольт түмэн галавт
Номыг үзүүлэн орших болтугай.
Хүслийн шаварт живсэн бөгөөд
Орчлонгийн олсоор чанга хүлэгдэн
Хүлээс бүгдээр хүлэгдсэн тэднийг
Хоёр хөлтөний дээдсүүд болгоо!
Сэтгэлийн хирээр гэмтэй бологсдыг
Бурхад муушаан зохиодог бус
Амьтадыг асрах таалал төгөлдөрөөр
Орчлонгийн далайгаас гэтэлгэх болтугай.
Тугуулсан бурхад алин орших
Алин нөхцөж, эс заларсан
Тэдгээрийг би даган суралцаж
Бодийн явдалыг эдлэх болтугай.
Зургаан чанадад хүрэхүйг төгсгөөд
Зургаан амьтныг гэтэлгэх болтугай.
Зургаан илт мэдлийг илтгээд
Ханьцашгүй бодид хүрэх болтугай.
Эс төрсөн, эс үүссэн
Чанар үгүй, орших үгүй
Ухамсар үгүй, бодит үгүй
Хоосны номыг онох болтугай.
Их арш бурхан мэт
Амьтан үгүй, амь үгүй
Бодгал үгүй, анагаах үгүй
Би үгүйг онох болтугай.
Би-д барин, миний-д барихын
Бодит бүхэнд үл оршин
Амьтан бүхэнд эмнэхийн тулд
Харамгүй өглөгийг өгөх болтугай.
Бодит нь бодитойд эс орших
Эдлэл минь аяндаа бүтэх болтугай.
Бодит бүхэн эвдрэх учир
Өглөгийн чанадад хүрэх болтугай.
Журам сахил нь гэмгүй бөгөөд
Асар ариун сахил төгөлдөр
Бардам үгүй шагшаабад сахилаар
Сахилын чанадад хүрэх болтугай.
Шороо эсвэл ус, гал
Хийн махбод мэт, оршилгүй
Хүлцэл эсвэл уур үгүйгээр
Хүлцэлийн чанадад хүрэх болтугай
Хичээнгүй, туурвих хичээл шамдалаар
Бат, дуршсан, залхуурал үгүй
Хүч төгөлдөр бие, сэтгэлээр
Хичээнгүйн чанадад хүрэх болтугай
Илбэ мэт дияан хийгээд
Баатар явах дияан болон
Очир мэт дияан түүгээр
Самадийн чанадад хүрэх болтугай.
Тийн гэтлэхүйн гурван үүд
Гурван цагийн тэгш нэгдэл
Гурван язгуурыг илтэд болгосон
Билигийн чанадад хүрэх болтугай.
Бурхан бүгд сайшаасан ба
Гэрэл, жавхаа нь бадарсан бөгөөд
Бодь сэтгэлтний мятрашгүй хичээлээр
Өвөр, бусдын санааг төгсгөх болтугай.
Тэр мэт эдлэхүйг эдлэж
Асралт хэмээх алдар төгөлдөрөөр
Зургаан чанадад хүрэхүйг төгсгөөд
Арван газрын оройд оршино.
Намо радна дра яа я, намо вагавади, датаагадаа я, архадэ сам-яг сам будда я, дадяата ом азидэ азидэ, абараа зидэ, азида за я, хара хара мэдрэ, авало гидэ, гара гара, махаа сама я, сидди вара вара, махаа боди манда вийза, смара смара, асмагам сама я, води води махаа води суаха, ом мохи мохи маха мохи суаха, ом мүни мүни мара суаха.
/энэ тарни нь Майдар бурхны урт тарни бөгөөд уншсан, сонссон бүгдийн сэтгэлд буяны их хөрөнгө, Майдар бурхны ерөөл хүч оршино хэмээжээ/
Энэ буянаар өвөр, бусад амьтан бүгд
Үхэн егүүтсэн тэр дариуд Дүшидын орноо
“Номоор өндөр сайн харш” тэнд төрөөд
Ялагдашгүй богдын номын хөвгүүний ахмад нь болтугай.
Арван газрын эрх баялагт ялгуусны орлогч
Арван хүчийг эрхшээсэн хутгийг замбу тивд
Олох үед нь зарлигийн рашааныг анхлан амсаад
Ялгуусны зохиолыг үлдээлгүй эцэст нь хүргэх болтугай.
Эндээс үхэн егүүтсэн дариуд
Дүшидийн орны Сэтгэл баясгалантад
Майдарын гэгээнийг түргэнээ баясгаад
Бодийн бошгыг олох болтугай.
Июнин 19-дэ, могой сарын 23-й шарагчин хонь өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Бурхан Багшийн үйл тэдхэхын тул 10 сахиус залраа. Этигэлт Багша: "Дацан хийдын тангарагтанай хүч чадал" хэмээн айлдалаа.
Сегодня 19 июня в 23 лунный день довлеет желтая овца в стихии ветра. Потому нужно заботится о состоянии 5-ти ветров тела, которые регулируют жизнь человека.
Ловон лама Жуд дугана Иволгинского дацана Баин Цыденжапов покорил Эльбрус. Наш главный тантрист показал свои способности, потому что каждый год совершает гороо вокруг Алханая.
Июнин 20-да, могой сарын 24-й цагаан бич өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Нэг лама аврал одуулж явна. Этигэлт Багша: "3 эрдэнийн мөн чанарай тус амгаланы орон" хэмээн айлдалаа.
Сегодня 20 июня в 24 лунный день довлеет белая обезьяна в стихии огня. Потому нужно заботится о здоровье сердца, которая контролирует деятельность тонкого кишечника.
ДАЙСАН Ч БАЙ, САДАН Ч БАЙ, БИ ӨӨРӨӨ Ч ГЭСЭН 100 ЖИЛИЙН ДОТОР БАЙХГҮЙ БОЛОХ УЧРААС ...
Жадо ринбүүчи багшийн айлдвараас:
Гуравдугаарх учир шалтгаан нь юу вэ гэвэл, жишээлбэл маргааш амь таслуулах гэж байгаа арван хонь ч юмуу амьтан байлаа гэж бодоход тэд маргааш бүгд амь таслуулах гэж байж өнөөдөр бие биенээ мөргөх, заримд нь тачаах, заримд нь уурлах ямар хэрэг байна вэ гэж өөрийн эрхгүй бодогдоно шүү дээ.
Яг түүнтэй адилхан бид нэг зуун жилийн дотор л бүгдээрээ байхгүй болох юм. Дайсан гэдэг ч байхгүй болно, садан гэдэг ч байхгүй болно, би өөрөө ч байхгүй болно. Тэгэхээр тун удахгүй бүгд байхгүй болохын хооронд нэгэндээ учиргүй уурлаад, нөгөөдөө учиргүй тачаагаад, түүнийхээ эрхээр заримыг нь халамжлах гээд, заримыг нь хорлох гээд тэмцэлдээд байхын хэрэг юу байна вэ, тэртээ тэргүй хэсэг хугацааны дараа үхэж хагацаад бие биенээ танихгүй болох юм чинь гэж мөнх бусыг бодож, мөнх бусыг бясалгахын үүднээс заримд нь уурлахын хэрэг алга аа, заримд нь тачаахын хэрэг алга аа, бүгд мөнх бусын араншинтай шүү дээ гэж бясалгах нь гуравдугаар учир шалтгаан мөн юм.
Ийнхүү янагуух үнэний зургаан учир шалтгаан буюу бусдад харгалзуулсан гурван учир шалтгаан, өөрийн талаас бодсон гурван учир шалтгаан эдгээр бүгдийн үүднээс бүх амьтанд ижилхэн туслах хэрэгтэй юм байна гэдэг бодлыг төрүүлэх хэрэгтэй юм.
Media is too big
VIEW IN TELEGRAM
Захааминай Сагаан Морин нютагай обоодо

ПОДПИСАТЬСЯ НА БУРЯАД ФМ
ЧОГЖҮ МҮНСЭЛ
буюу аян замын ерөөлийн орчуулга
(Арван зүгийн аюулаас сахигч)
Бие, хэл, сэтгэлээр арван зүгийн бурхан бүхэнд мөргөмүй.
Зүг бүрийн аян зам маань өлзийтэй сайн байж санасан сэдсэн үйл хэрэг маань бүтэмжтэй байх болтугай, хамаг амьтан бодгалсын үйлс хэрэг цаг үргэлж бүтэмжтэй болтугай.
Авралт арван зүгийн бурхадын адистидээр зүг бүхэнд зорчих аян зам өлзийтэй байж санасан сэдсэн үйлс хэрэг сэтгэлчилэн бүтэх болтугай.
Авралт бурхан, ном, хуврагийн чуулган болоод
Ачит лам, ядам, баатар, дагинас бүхнээ
Ариун сүжгээр мөргөж магтаал тахилыг өргөюү
Ашид бид бүгдийн хотол бүлийг өршөө.
Дөрвөн зүгт явж найман зовхист одлоо ч
Гурван эрдэнэ дээдэс аян замыг минь ивээ
Ядам бурхадын чуулган
Явдал мөрийг минь ивээ.
Эрхт номын сахиуснууд
Эргэлтгүй мөрийг минь ивээ
Ягчис сангийн эзэд
Ямагт мөрийг минь ивээ.
Эсрүн хурмаст тэнгэр
Эгнэгт мөрийг минь ивээ
Гадна арвисын сахиуснууд
Гай гамшгаас ивээ.
Ловон үндэсний сахиуснууд
Лай ланчгаас ивээ
Эцгийн үндэст сахиуснууд
Энх тунх явуул.
Буяны садан тангарагтнууд
Буруу зөрүүг хариул
Ээл язгуурын сахиуснууд
Эндэл ослоос сэргийл.
Уул усны эздүүд
Учрал мөрийг хамгаал
Аяны бид бүгдийг
Аль зүг рүү одлоо ч
Урдаас минь аварч хайрла.
Суухад суурь бат
Нүүхэд мөр эгц
Одоход үдэж өршөө
Ирвэл угтаж өршөө.
Эрхэлсэн худалдаа дэлгэрч
Эгээрсэн хэрэг бүтэж
Залбирсан нөхдийн заяасан хүчин болж
Дайсан тотгор бүгдийг товрог болгон хийсгэ.
Сүслэгч хүмүүнд энэлгээгүй
Сүрэг малд гарзгүй
Ургац тариаланд мөндөргүй
Улс гүрэнд гамшиггүй
Зохис бусыг амирлуулж
Захисан үйлсийг гүйцээ.
Ахуй үест тохиох
Алдас доройтол арилаад
Сайн буян, заяа хишиг, нас буян арвижаад
Санасан хэрэг бүгд
Шамдалтгүй аяндаа бүтэг
Богд ламын шажин
Бадарч дээш дэлгэрэг.
Дэлхийн эздийн сэтгэлд
Дээд бодийн таалал
Төрөөгүй нь түргэнээ төрж
Төрсөн нь сацран дэлгэрч
Өнөд үл доройтохын
Өлзий хутаг орштугай.
Испанские учёные победили облысение — у 100% испытуемых волосы отросли заново

Учёные разработали препарат от андрогенной алопеции, состоящий из энергетической молекулы АТФ и комбинации стволовых клеток из жировой ткани, результат тестирования поразил.

У 100% испытуемых мышей заново выросли волосы — у кого-то отросли полностью, а у кого-то наблюдался интенсивный рост волос.

Эксперты считают, что лекарство сможет заменить операцию по пересадке волос, и готовятся тестировать лекарство на людях.
3 насныхаа босгонд ХААИС-ийг Мал зүйч мэргэжлээр төгсөж, ромбо, дипломоо гардсан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн М.Нямханд👏👏👏 Тэтгэврийнхээ зээлийг авч сургалтынхаа төлбөрийг төлж байлаа. 70 гарчихаад их сургуульд сурах тийм ч амархан байгаагүй. Гэхдээ сурахад хэзээ ч оройтдоггүй гэжээ👍
ля тех, кто считает, что отлично проживет жизнь в одиночестве и ему никто не нужен - плохие новости.

Китайские учёные подтвердили: одиночество действительно убивает. В исследовании 42 тысяч человек они обнаружили, что социальная изоляция запускает выработку почти 200 белков, вредящих организму — половина из них связана с инсультом, диабетом и болезнями сердца.

При этом, чтобы снизить риски, достаточно одного близкого человека рядом.

Семья, это не только важнейший социальный институт, это еще и биологический механизм выживания.
Хакүхо
М.Даваажаргал
Аварга аавынхаа хүй цөглөсөн газар, бууцан дээр хөшөө босгожээ.
(Төв аймгийн Эрдэнэсант сум)
2025/06/25 19:28:17
Back to Top
HTML Embed Code: