Эмгэнэл
Бид бүхний хамгаас эрхэм дотны хүн болох Монголын Бурханы шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн гярган лам, хичээнгүй зүтгэлт, гэвш Гончигийн Буурьсүрэн хүнд өвчний улмаас 2025 оны 06 сарын 09-нд таалал төгсөж хань ижил үр хүүхэд, ач зээ, ах дүү, хамаатан садан хамтран ажиллаж байсан лам хуврагууд, найз нөхөд бидэнд юугаар ч сольшгүй хүнд хэцүү гарз тохиолоо.
Г.Буурьсүрэн нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг Хацавчийн урд дэнжийн зусланд 1957 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Гончигийн 4 дэх хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр хөдөөгийн эгэл малчны гэрт өсч торниод 1965 онд сургуульд элсэн орж, улмаар 8-р ангийг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумынхаа дунд сургуульд суралцаж төгсөөд улмаар 1975 онд Алтай хотын 10 жилийг сургуулийг амжилттай суралцан дүүргэжээ.
Улмаар Завхан аймаг дахь “Худалдаа Үйлдвэрлэлийн Техникум”-ыг эдийн засагч, нягтлан бодох бүртгэл, мэргэжлээр суралцан төгсөж Говь-Алтай аймгийн Худалдааны газар мэргэжилтнээр ажиллаж байгаад өөрийн хүсэл сонирхол, сүсэг бишрэлдээ хөтлөгдөн Бурханы Шашинтаны төв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд 1980-1985 онуудад суралцан төгссөн юм.
Г.Буурьсүрэн нь тус хийдэд тасралтгүй 45 жилийн турш ажиллахдаа Бурханы шашны хурал номын зан үйл, уншлага ном, бясалгал бүтээл зэрэг лам хуварга хүмүүний хичээн суралцах ёстой анхааран авлага, хурлын дэг ёс, зан үйлд хичээнгүйлэн суралцаж, буян номын ариун үйлийг чин сэтгэлээсээ гүйцэтгэж ирсэн эгэлгүй буянтан, энэрэнгүй үйлстэнүүдийн нэг байлаа.
Г.Буурьсүрэн нь хэлмэгдүүлэлтэд өртөж байсан өвөг эцгийнхээ удам судар, угсаа гарвал, үүх түүхийг тодруулахын тулд Монгол улсын хүн амын тооллого, улсын дээд шүүхийн архивын баримт, цагаатгалын үндэсний комиссын тогтоол шийдвэр, нутгийн азай буурлуудынхаа дурсамж, аман яриа зэргийг үндэслэн өөрсдийн ураг, удамынхаа түүхэн товчоог хөтөлж, 2022 онд “Сэтгэлийн өргөл” нэртэй номыг хэвлүүлсэн нь цаашид ахан дүүс, үр хүүхдүүд нь угийн бичиг боловсруулан хөтлөхөд асар их үүрэг гүйцэтгэсэн гавьяатан байсныг одоо бахархан дурсахад үр хүүхэд бидний хувьд сэтгэл нэн таатай байна.
Түүний бурханы шашны ном сургаал, эрдэм мэдлэгт хичээн суралцсан үйлс бүтээл, түүхэн гавьяа зүтгэлийг нь Гандантэгчэнлин хийдээс өндрөөр үнэлж Монголын Бурханы шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн цол, шагнал болох “Хичээнгүй зүтгэлт” цолоор 2024 онд шагнан олгосон бөгөөд мөн олон түмний тусад хичээж, хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийг нь төр засгаас үнэлж төрийн дээд “Алтангадас одон” болон бусад олон медалиудаар шагнасан юм.
Эрхэм таны минь эгэл даруу, хүнлэг, тусч энэрэнгүй зан чанар, ариун нандин сэтгэл, хуврага хүний үлгэр дууриалал хойч үеийнхээ сэтгэл оюунд мөнхрөн хадгалагдаж хоногшин үлдэх болно.
Та минь урдын их буяны үрээр төрөл тутамдаа бурханы шашин лугаа үл хагацаж, олны тусыг ихээр үйлдэн төгс гэгээрсэн Бурханы хутгийг олох болтугай.
Таныхаа гэгээн дүр, тусч цагаахан, энэрэнгүй зан, сайхан сэтгэл, хийж бүтээсэн бүхнийг тань хань ижил, үр хүүхэд, ач зээ, ах дүү, төрөл төрөгсөд, ажлын хамт олон бид бүхэн үеийн үед үүрд мөнх дурсан санаж нандигнах болно.
Төгс гэгээрсэн бурханы хутгийг олох болтугай!
Гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд нь

Лам хувраг хүн яагаад үс, сахалаа ургуулдаггүй вэ?
Үүнийг Винайн номд:
1. Үйл хэрэг бага байх (ургуулж арчлах зэрэг гэтэлэхүйн номд суралцах цагаас хомслох гэх мэт саадтай учир)
2. Омогт сэтгэлийг хорих (гэтлэхүйн номд суралцаж буй тул гоё сайхан үс зүстэй гэж хөөрөлгүй даруу төлөв байхын учир)
3. Амьтанд хорлолгүй байх (арчилгаа муу болон хэт арчлах зэрэг бусад шалтгаанаас хамааран амьтанд хор хөнөөл учруулахгүй байх)
4. Бурханы шашинтан хүний бодол санааг үүсгэн санах (Бурхан багшийн сургаалийг дагагч лам хувраг хүн гэдгээ санаж, явдал мөрөө хянамгайлж байхын тулд)
Эдгээр дөрвөн зүйлийг тодорхой номложээ.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд

Занданшатарт мэдэхгүй салбар, мэдэхгүй хууль, хийж үзээгүй ажил ч гэж алга. Тэр чигтээ Парламентын ой санамж юм бна. Толгой ч гэж алт.Ингэж л бэлтгэгдсэн хүн төрд өндөр албан тушаал хашдаг байгаасай. Залуучуудыг дэмжье гээд байдаг тэр хүмүүс Занданшатарын хариултуудыг сонсоорой! Улс орныг удирдана гэдэг хүүхэд нохойн тоглоом биш, ямар их өргөн хүрээтэй мэдлэг, төрийн ажлын туршлага хэрэгтэй байдгийг энэ хүнээс л олж харах хэрэгтэй юм. Ирээдүйд ерөнхий сайд, Их хурлын дарга, Ерөнхийлөгч болох хүмүүст маш өндөр босгыг Занданшатар тавьж чадлаа. Избран 34 -м Премьер - министром Монголии.
Бүх зүйлс дэндүү төгс зохицсон байдаг!!!
Бороо ороход мэрэгч амьтад нүхэн дотор живдэггүй бөгөөд хичнээн их үер болсон ч усанд автаж үхдэггүй. Хүчтэй бороо нь мэрэгч амьтдын нүхийг амархан үерт автуулдаг. Тэгэхээр энэ мэрэгч амьтад үерээс хэрхэн зугатаж сурсныг харцгаая.
1-Бороо ороход олон мэрэгчид нүхний гарцыг хаадаг.
2-Мэрэгч амьтад ус дамжуулах нүхэнд тусгай өрөө барьдаг.
Эцэст нь, мэрэгч амьтад ус зайлуулах сайн суваг бүхий налуу дээр нүхээ ухахыг илүүд үздэг.
Мэрэгч амьтад бол сайн инженерүүд юм.

Июнин 13-да, могой сарын 17-й харагчин үхэр өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Улаан сихиусан үзэгдэв. Этигэлт Багша: "Оглог тахилай хэшэг" хэмээн айлдалаа.

Сегодня 13 июня в 17 лунный день довлеет черная корова в стихии земля. Потому нужно беспокоиться о здоровье селезенки, которая контролирует деятельность желудка.
Эрдэнэт хүмүүний амьдрал
Өглөө бүхэн сэрэхдээ ийнхүү санаж бай. Өнөөдрийн нарыг үзэж байгаа минь юутай ч зүйрлэшгүй аз завшаан. Би эсэн мэнд, сэрүүн тунгалаг байна. Эрдэнэт хүний чөлөө учрал бүрэн байна. Энэ боломжийг дэмий үрж болохгүй. Орчлон дахинд гэрэл гэгээ түгээхийн тулд би өөрийгөө хөгжүүлж, сэтгэл зүрхээ ариусгая. Өнөөдөр би бусдад аль болох өгөөмөр нээлттэй сэтгэлээр хандана. Хорон санаа, ховсоргон бодолд авталгүй сэргэг сэхээлэг байхыг хичээнэ.

Идет сложный и захватывающий процесс перевода толкового словаря Ламы Бадмажапова. Максаржав лама контролирует правильность написание на монгольском языке. Руководитель проекта Дампилон Гунга лама с тибетцем Цультим Данзан Лхарамба ламой из Гоман дацана и с ректором Дэмбрэл ламой разбирают и разъясняют смысл слов с тибетского языка..
Tархи судлаач Ричард Дэвидсон лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав.
Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэлийн (эхийн хайр шиг) мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү, харин Мингүр Ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлсэлийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.
Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь тархины зүүн тал,буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ.Tархи судлаач Ричард Дэвидсон лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав.

Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь тархины зүүн тал,буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ.

Forwarded from Дамба Аюшеев
Хазаар нь томдсон өнчин сарваа миний муу ардчилал
Хаа газрын хүйтэн либерализмд идэгдээд ядруу
Хааш яаш тарамдуулагчдын эрлийз цус хүний зовлонд баясан буцлаад
Хар дарсан зүүд шиг он жилүүдийг ардаа үднэ
Хөөрхий Зоригийг атаархлын мэсээр 32 сүлбэж
Хамтад нь бидний зүрхийг ч олон олон удаа мохоожээ. ..
Ядуу ардын тамлан дээр хөлжиж
Ялаа хоорондоо наймаалцах өлөнгүүдийн
Ясны хээн дээр хутганы үзүүрээр зурах үгээ
Яадаг ч байсан Зоригоос олж харлаа.

Forwarded from Дагба
Моя бедная демократия — безуздой осиротевший сарваа,
Что с трудом тащится, обессилев под гнётом чужого, холодного либерализма.
В крови скитальцев, сеющих раздор, пульсирует страсть к страданиям других,
И мы провожаем годы, как страшный кошмар.
Бедного Зорига 32 раза пронзила завистливая рука,
И с ним — множество раз был ранен и наш общий пульс, наше общее сердце.
На мучениях бедняков богатеют алчные,
Обмениваясь приговорами, как товаром.
Слова, вырезанные ножом по костям народа…
Как бы то ни было, — я увидел в этом всё… через Зорига.