Telegram Group & Telegram Channel
🇷🇺 Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков:

💬 «Эрхэм анд найзууд аа!

2025 он нь Монгол Улсын хувь заяаг тодорхойлсон чухал үйл явдлуудын ойн баяруудаар өнгөрсөн 2024 оныхтой харьцуулахад дутахааргүй баялаг юм.

Түүхт ойн жагсаалт 1945 оны хоёрдугаар сарын 4-нөөс 11-ний хооронд Германы фашистуудаас чөлөөлөгдсөн Крымд зохион байгуулагдсан холбоотон гүрнүүдийн Ялтын бага хурлын 80 жилийн ойгоор эхэлж байна. Гитлерийн эсрэг эвслийн орнуудын удирдагчдын уулзалтад дэлхийн олон жилийн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон шийдвэрүүдийг гаргасан билээ. Тэдгээрийн нэг нь Монгол Улстай шууд холбоотой байсан бөгөөд ЗХУ-ын Ерөнхий дээд командлагч, Маршал Иосиф Виссарионович Сталины хүчин чармайлтаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг бодитоор хүлээн зөвшөөрөх тухай зөвшилцөлд хүрсэн явдал байв.

Зөвлөлтийн удирдлага Ялтын гэрээнд «Гадаад Монгол (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-ын status quo-г хадгалах» тухай асуудлыг Япон Улс Курилын арлууд болон Сахалины өмнөд хэсгийг Зөвлөлт Холбоот Улсад буцаж өгөх асуудлаас ч илүү өндөр түвшинд тавьсан нь анхаарал татаж байна. Ийм нөхцөлд Их Британийн Ерөнхий сайд В.Черчилль, АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт нар Москвагийн хатуу байр суурийг харгалзан үзэхээс өөр аргагүй болсон. Дараагийн үе шат нь 1945 оны 10-р сарын 20-ны бүх үндэстний санал хураалт байсан бөгөөд түүний үр дүнд ард түмэн улс орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын төлөө байгаагаа санал нэгтэйгээр илэрхийлжээ.

Ийнхүү Монгол Улсыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх чухал алхмыг хийсэн бөгөөд үүнийг АНУ тэргүүтэй Барууны орнууд НҮБ-д гишүүнээр элсэх БНМАУ-ын хүсэлтийг удаан хугацаанд хааж байснаас хойш 16 жилийн дараа хийж чаджээ.

Энэ завшааныг ашиглаад 1945 оны Ялтын бага хурал, мөн хууль ёсны залгамжлагч, үргэлжлэгч нь орчин үеийн ОХУ болсон ЗХУ-ын ахан дүүс, харамгүй дэмжлэг нь хувь заяаг нь тодорхойлсон Монголын төрт ёсны бүтээн байгуулалтын гайхамшигт түүхэн үйл явдлын ойн баярын мэндийг Монголын анд найзууддаа хүргэе.»

#ОросМонгол #ХамтынТүүх #Ялалт80

group-telegram.com/Russian_Embassy_Mongolia/3215
Create:
Last Update:

BY Посольство России в Монголии

Share with your friend now:
group-telegram.com/Russian_Embassy_Mongolia/3215

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

"This time we received the coordinates of enemy vehicles marked 'V' in Kyiv region," it added. Russians and Ukrainians are both prolific users of Telegram. They rely on the app for channels that act as newsfeeds, group chats (both public and private), and one-to-one communication. Since the Russian invasion of Ukraine, Telegram has remained an important lifeline for both Russians and Ukrainians, as a way of staying aware of the latest news and keeping in touch with loved ones. The regulator took order for the search and seizure operation from Judge Purushottam B Jadhav, Sebi Special Judge / Additional Sessions Judge. "The result is on this photo: fiery 'greetings' to the invaders," the Security Service of Ukraine wrote alongside a photo showing several military vehicles among plumes of black smoke. "He has to start being more proactive and to find a real solution to this situation, not stay in standby without interfering. It's a very irresponsible position from the owner of Telegram," she said.
from ru

Telegram Посольство России в Монголии
FROM American