Telegram Group & Telegram Channel
⚡️ Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургууль (#ИрНИТУ)-д эрчим хүчний чиглэлээр суралцах боломжуудын талаар

ИрНИТУ нь эрчим хүчний чиглэлээр #ОХУ-ын шилдэг их сургуулиудын нэг бөгөөд Times Higher Education World University Rankings 2024 жагсаалтад инженерийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн шилдэг 1001+ их сургуулийн нэгээр нэрлэгдсэн.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр ИрНИТУ нь жил бүр Монгол Улсын 3️⃣0️⃣ иргэнийг цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчний чиглэлээр бакалаврын сургалтад элсэн суралцах эрхийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг.

❗️ Энэхүү хөтөлбөрийн санаачлагч нь ЭН+ компани бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнуудын сургалтын хугацаанд дараах бүх зардлыг хариуцдаг. Үүнд:

✔️ ИрНИТУ-ийн дотуур байранд суралцах хугацааны турш амьдрах байр;
✔️ Өдрийн хоол;
✔️ Сургалтын хугацаанд хүчинтэй эрүүл мэндийн даатгал;
✔️ Цагаачлалтай холбоотой зардлууд;
✔️ Сар бүр 10,000 рублийн тэтгэлэг;
✔️ ЭН+ компанийн эрчим хүчний обьектуудтай танилцах, тэнд мэргэжлийн дадлага хийх боломж.

Сонгон шалгаруулалтад оролцох шаардлага:
● Монгол Улсын иргэн байх;
● Монголын ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн төгсөгч / их сургуулийн 1-2-р курсийн оюутан / коллежийн төгсөгч байх;
● 18-21 насны хооронд байх.

2025/26 оны хичээлийн жилд элсэн суралцах хүсэлт гаргахын тулд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд Орос улсад суралцах эрхийн өргөдлийг https://education-in-russia.com/ порталд 2025 оны 1-р сарын 15-ны дотор бүртгүүлж, шалгаруулалтад тэнцэх шаардлагатай.

#ОросынБоловсрол #ОростСуралцъя #ЭрчимХүч
6🔥1👏1

group-telegram.com/Russian_Embassy_Mongolia/3053
Create:
Last Update:

BY Посольство России в Монголии

Share with your friend now:
group-telegram.com/Russian_Embassy_Mongolia/3053

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

But because group chats and the channel features are not end-to-end encrypted, Galperin said user privacy is potentially under threat. Anastasia Vlasova/Getty Images He adds: "Telegram has become my primary news source." These entities are reportedly operating nine Telegram channels with more than five million subscribers to whom they were making recommendations on selected listed scrips. Such recommendations induced the investors to deal in the said scrips, thereby creating artificial volume and price rise. To that end, when files are actively downloading, a new icon now appears in the Search bar that users can tap to view and manage downloads, pause and resume all downloads or just individual items, and select one to increase its priority or view it in a chat.
from us

Telegram Посольство России в Монголии
FROM American