Telegram Group Search
Встреча с ноехонцами, для создания образа хорчид Нималийна ламы Хилгантуйского дацана, который в 1820 годах по просьбе баргузинцев начал распространять Учение Будды в Баргузинской долине.
47-й Мемориал Рашида Гибятовича Нежметдинова завершился в Казани 3 июня.

В программу фестиваля вошли этапы «Рапид Гран При России» и «Блиц Гран При России» среди мужчин, а также турнир по «шахматам Фишера».

Помимо основных призов за каждое соревнования организаторы установили специальные бонусные призы за лучшие результаты во всех трёх турнирах.

В итоге абсолютным победителем Мемориала Р.Г.Нежметдинова стал международный гроссмейстер 🥇Жамсаран Цыдыпов (Республика Бурятия), набравший 25½ очков из 33 возможных; второй результат показал отставший от Ж.Цыдыпова на пол-очка международный мастер 🥈Кирилл Шубин из северной столицы, ещё пол-очка отделили его от бронзового призёра, которым стал гроссмейстер 🥉Никита Матинян (Саратовская область)

В зачёте женщин первенствовала гроссмейстер 🥇Екатерина Гольцева (Нижегородская область), сумевшая опередить🥈Алису Галлямову (Республика Татарстан).

В зачёте ветеранов победил представляющий Брянскую область гроссмейстер 🥇Евгений Глейзеров.

📷Константин Деняпкин
Однажды к выдающемуся русскому терапевту Сергею Петровичу Боткину обратился богатый купец, страдающий сахарным диабетом, ожирением и гипертонической болезнью
Он предложил большие деньги известному профессору, однако Боткин ответил, что возьмется за лечение только при одном условии: если тот босиком, взяв только котомку с хлебом, странником, без копейки денег, отправится пешком в Одессу, где и начнется лечение. Если же условие будет нарушено, врач откажется от лечения.
Купец был ошарашен услышанным. Но поскольку у него не было иного выхода (все его недуги считались неизлечимыми), ему оставалось лишь согласиться и отправиться в путь. По дороге в Одессу он просил подаяние, останавливался на ночлег в деревнях, питался чем Бог послал, прошел более 2 000 километров и, в конце концов, достиг цели своего пути в надежде на помощь известного доктора. Боткин осмотрел его и спросил, зачем тот явился, если является совершенно здоровым человеком. Купец удивился. Однако ни признаков ожирения, ни диабета, ни гипертонической болезни у него уже не было.
Үнэнийг мэдээгүй нь ичгүүргүй биш, үүнийг эрж хайж мэдээгүй нь үнэхээрийн шившигтэй явдал юм...
Үнэнийг олох гэж амьдралынхаа чухал хэсгийг зарцуулах нь, хамгийн үнэ цэнэтэй амьдрал юм...
Үнэн барьсан юм цацралт мүн. Иш Шавран лама.
Если хотешь правильно держать, тогда рассеивай семена, сэржэм и ты будешь защищён.
Далай багш: ЖИНХЭНЭ САЙН НАЙЗ ГЭДЭГ БОЛ ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛТЭЙ Л НӨХӨРЛӨДӨГ...
Сайн найзууд байдаг ч гэлээ ихэнх нь хүний эд хөрөнгө, алдар нэрэнд болсон найзууд байдаг. Ийм найз бол хүнийг улам их зовоож шаналгана. Харин жинхэнэ сайн найз бол хүний сайхан сэтгэлтэй л нөхөрлөдөг.
Любимая масть шаргал, которую любил сам Чингисхан. Потому уважающий себя монгол никогда такого коня не продаст и не подарит. При любой возможности постарается его приобрести.
Июнин 5-да, могой сарын 10-й хөхөгчин могой өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Хотол чуулгааны хүгжэмэй тоглолт сонсогдоо. Этигэлт Багша: "Баясгалант сэтгэлэй тангараг" хэмээн айлдалаа.
Сегодня 5 июня в 10 лунный день довлеет синяя змея в стихии земля. Потому нужно заботится о здоровье селезенки, которая контролирует деятельность желудка.
Forwarded from Zhargal Dugdanov
བསྐྱོན་བྱ། རང་གིས་གོན་པར་བྱ་གཞན་ལ་བསྐྱོན་པར་བྱ་དང་རྟ་ལ་བསྐྱོན་པ་དང་བཞག་པ།

жонжа буюу унах, өмсөх, өмсгөх, тавих гэдэг нь өөрөө өмсөх, бусдад өмсгөх буюу өмсгүүлсэн, морь унуулах, тавих.
Идет перевод толкового словаря Ламы Чойдаг Бадмажапова. Слова Жонжа имеет 3 смысла, как садится на коня, одевать одежду и поставить. Таким образом здесь одно тибетского слово разъясняется девятью тибетскими словами. Таким образом на одно слово приходится 4-5 слов для объяснение его смысла.
Forwarded from Дагба
Через это приложение переводите монгольский текст на русский.
Июнин 6-да, могой сарын 11-й улаан морь өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Олон янзын суварга болон номууд үзэгдэнэ. Этигэлт Багша: "Хамаг амьтанда тус хүргэхэнь шид хүч" хэмээн айлдалаа.
Сегодня 6 июня в 11 лунный день довлеет красная лошадь в стихии железо. Потому нужно заботится о здоровье легких, которые контролируют деятельность толстого кишечника.
Ширнэн буюу Билгийн зүрхэн судар
ДАДЪЯАТА УМ
ГАДЭ ГАДЭ БАРА ГАДЭ БАРА САМ ГАДЭ БОДИ СУУХАА
ЭНЭХҮҮ ТАРНИ нь ГАНЖУУРЫН ХУРААНГУЙ ЮМ.
ГАНЖУУРЫН ЗҮРХЭН ШИМ БОЛСОН ШИРНЭН БУЮУ БИЛГИЙН ЗҮРХЭН СУДРЫН ТАРНИ ЮМ.
БУРХАН БАГШ ХУРЦ УХААНТ ШАВЬ НАРТАА “БИ ҮГҮЙ ”-н ТАЛААР БУЮУ ХООСОН ЧАНАРЫН ТУХАЙ 12 БОТЬ "БУМ "НЭРТЭЙ СУДАР АЙЛДСАН БАЙДАГ.
ТЭРХҮҮ СУДРЫН ЭМХЭТГЭЛ ХУРААНГУЙ НЬ 2 БОТЬ" НИТИ" НЭРТЭЙ СУДАР ЮМ.
ТҮҮНИЙ ХУРААНГУЙ НЬ "ЖАДАМБА " ХЭМЭЭХ СУДАР ЮМ.
ТҮҮНИЙ ХУРААНГУЙ НЬ ЭНЭХҮҮ " ШИРНЭН " НЭРТ СУДАР ЮМ.
Билгийн зүрхэн судар нь
ОМ ГАДЭ ГАДЭ
БАРА ГАДИ БАРА САМ ГАДИ БОДИ СУУХАА ГЭДЭГ ТАРНИД ХУРААГДДАГ .
ЭНЭ ТАРНИЙН УТГА НЬ
ОДОГТУН ОДОГТУН, ЧАНАДАД ОДОГТУН, ЧАНАДАД ҮНЭНХҮҮ ОДОГТУН, БУРХНЫ БОДИЙН СУУРИЙГ БАЙГУУЛАГТУН ГЭСЭН УТГАТАЙ .
Тайлбарлаваас,
“ЯВ ЯВ ЦААШАА ЯВ БҮР ЧАНДРУУ ЯВ” тэгээд гэгээр гэсэн утгатай ажээ. Таван мөр буюу гэгээрлийн хөгжлийн таван үеийг даван туултлаа яв. Эцсийн шат хүртлээ бүү саат. Яваад л бай гэсэн агуулгатай аж.
ХААНА Ч БҮҮ ЗОГС.
ЦААШАА Л ЯВААД БАЙ.
ЯВАГЧ ЭЗЭН БАЙХГҮЙ БОЛТЛОО ЯВ.
БҮХЭЛТЭЙ НЭГДТЭЛЭЭ,
ОРШИХУЙД УУСТАЛАА ЯВ.
БҮҮ ШАНТАР.
ЮУНААС Ч БҮҮ ЗУГТ.
ХААНА Ч БҮҮ СААТ.
ЮУНД Ч БҮҮ УЯАГД.
БҮГДИЙГ НЬ ТУУЛААД Л ГАР.
БҮҮ УХАР.
БҮҮ ГАЦ.
ХЭЦҮҮ БАЙСАН Ч ТУУЛААД Л ГАР.
ХЭЦҮҮ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ Л ЭГО БАЙНА ГЭСЭН ҮГ.
УХАРСАНААР БИШ ТУУЛЖ ГАРСАНААР Л ЯЛАХ БОЛНО .
ЭГО ҮХЭХ БОЛНО.
ЭГО ҮХЭЖ БАЙЖ Л ЧИ ХҮРЭХ ГАЗРАА ИРНЭ.
ЭНЭ ҮЕД ХҮРЭГЧ ЭЗЭН ЧИ ГЭХ ХЭН Ч БАЙХГҮЙ БОЛСОН БАЙНА.
БҮХ ЗААГ АРИЛЖ,
ХАНА ХЭРЭМ НУРЖ, ГАДНА ДОТНО ЯЛГАЛГҮЙ БОЛЖ, УУР УЦААР, ШУНАЛ ТАЧААЛ, МУНХАГ ТӨӨРӨГДӨЛ БҮГД БҮР НАРИЙН ТӨВШИНДӨӨ АРИЛЖ ЧИ ӨӨРИЙН БИШ БҮХ ЗҮЙЛСЭЭ ГЭЭСЭН БАЙХ БОЛНО. ТЭГЭХЭД Л ЧИ ЖИНХЭНЭ ГЭРТЭЭ ИРНЭ.
ЧИ АЛГА БОЛЖ БУДДА МЭНДЭЛСЭН БАЙХ БОЛНО.
Ширнэн уншихын тус эрдэм:
Тухайн цаг үед АМЬТАНД ТОХИОЛДОХ ГАЙ БАРЦАД, ӨВЧИН, АД ЗЭТГЭР ЗЭРЭГ ХАМАГ МУУ ЮМСЫГ ХООСОН ЧАНАРЫН АГААРТ БЯСАЛГАН БОДОХОД СУУРЬ БОЛСОН ХЭЛ АМ, АД ЗЭТГЭР ТЭРГҮҮТЭН БҮХ ЮМ УСТАЖ АРИЛДАГ ХЭМЭЭН ШИРНЭН СУДРЫГ НОМЫН ЭХЭНД НЬ УНШДАГ.
Судрын товчилсон агуулга.
Дүрс хоосон юм.
Хоосон чанар нь дүрс юм.
Дүрснээс өөр хоосон чанар үгүй.
Хоосон чанараас өөр дүрс үгүй.
Мэдрэхүй, бодрохуй, ухаарахуй,
Сэтгэхүй цөм хоосон чанартай.
Юмс хоосон чанартайд
Таван мэдрэхүй хоосон тул
Төрөхгүй, үхэхгүй,
Бузартахгүй, ариусахгүй,
Хоосрохгүй, бас баяжихгүй.
Хоосон чанарт мэдрэхүй, бодрохуй,
Ухаарахуй, сэтгэхүй аль нь ч үгүй,
Нүд, хамар, чих, хэл, бие, сэтгэл цөм үгүй,
Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй, юмс үгүй.
Харахуй үгүйд
Сэтгэхүй мөн үгүй.
Сэтгэхгүйд мунхаглах
Өтлөх үхэх нь үгүй.
Өтлөх үхэхгүйд мөнхийг хайлтгүй.
Билиг оюун ч байхгүй тул
Хайгаад ч нэмэргүй,
Хайхгүй ч нэмэргүй.
Үүнийг ухаарвал сэтгэл
Зовохгүйд айдасгүй болно.
Бусдыг буруушаахгүйд
Эцэстээ нирваанд хүрнэ.
Гурван цагийг эзлэгч
Бурхан хүртэл зовлонг
Мартуулагч тарнийг үнэн гэж
мэддэг бөгөөд тарни нь:
Дадаята Ум Гадэ Гадэ Бара Гадэ
Бара Сам Гадэ Боди Суухаа.
Хутагт 3 эрдэнэд мөргөе
Ийнхүү намайг сонсох тэр үед, Бурхан багш Хааны харш, Тас цогцолсон ууланд гэлэнгийн их хувраг болон бодь сэтгэлт их хуврагуудтай хамт оршин байв. Тэр үед бурхан багш “Гүн үзэгдэл” нэрт номын тоот самадид тэгш оршин байв. Мөн тэр үед бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсэг билгийн чанадад хүрсэн гүн явдлыг сайтар шинжлээд 5 цогцосууд ч мөн чанартаа хоосон хэмээн үзжээ.
Тэгэхэд бурхны хүчээр насан төгс Шаарийн хөвгүүн бээр бодь сэтгэлт махасадва Жанрайсэгт ийнхүү өгүүлэв: Билгийн чанадад хүрсэн гүн явдлаар явахыг хүссэн язгууртны хүү юмуу язгууртны охид нар хэрхэн суралцах вэ? хэмээн өгүүлэхэд, бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсэг насан төгс Шаарийн хөвгүүнд ингэж өгүүлэв. Шаарийн хөвгүүн! БИЛГИЙН ЧАНАДАД ХҮРСЭН ГҮН ЯВДЛААР ЯВАХЫГ ХҮСЭГЧ ЯЗГУУРТНЫ ХҮҮ, ЯЗГУУРТНЫ ОХИД НАР ИЙНХҮҮ УХААРАХ ХЭРЭГТЭЙ.
5 цогцосууд мөн чанараараа хоосон гэдгийг үнэхээр ухаар.
Дүрс хоосон юм. Хоосон чанар нь дүрс юм.
Дүрсээс өөр хоосон чанар гэж үгүй.
Хоосон чанараас ч өөр дүрс гэж үгүй юм. Түүнчлэн мэдрэхүй, хуран мэдэл, хуран үүдэл, тийн мэдлүүд ч хоосон юм.
Шаарийн хүү! Түүнийг ухаарвал ЮМС БҮГД ХООСОН ЧАНАРТАЙ БӨГӨӨД БЭЛГЭ ЧАНАР ҮГҮЙ, ЭС ТӨРӨХ, ЭС ХААХ, ХИР ҮГҮЙ, ХИРЭЭС ХАГАЦСАН ҮГҮЙ, ХООСРОХ ҮГҮЙ, ДҮҮРЭХ ҮГҮЙ ЮМ.
Шаарийн хүү! Үүнтэй адилаар ХООСОН ЧАНАРТ ДҮРС ҮГҮЙ, МЭДРЭХҮЙ ҮГҮЙ, ХУРАН МЭДЭЛ ҮГҮЙ, ХУРАН ҮҮДЭЛ ҮГҮЙ, ТИЙН МЭДЭЛ ҮГҮЙ, НҮД ҮГҮЙ, ХАМАР ҮГҮЙ, ЧИХ ҮГҮЙ, ХЭЛ ҮГҮЙ, БИЕ ҮГҮЙ, СЭТГЭЛ ҮГҮЙ, ДҮРС ҮГҮЙ, ДУУ ҮГҮЙ, ҮНЭР ҮГҮЙ, АМТ ҮГҮЙ, ХҮРЭЛЦЭХГҮЙ ҮГҮЙ, ЮМС ҮГҮЙ ЮМ.
Нүдний орон үгүйгээс сэтгэлийн орон үгүй. Сэтгэлийн тийн мэдлийн орон хүртэл мөн үгүй.
Мунхаг үгүй, мунхагыг барах үгүйгээс өтлөхүй, үхэхүй үгүй.
Өтлөхүй, үхэхүйг барагдах хүртэл мөн үгүй юм. Т
үүнчлэн зовлон, бүхэн гарах, хорихуй, мөр үгүй. Билиг билгүүн үгүй, олох үгүй, эс олох нь ч үгүй.
Шаарийн хүү! Түүнийг ухаарвал бодьсадва нарт олох нь үгүй тул билгийн чанадад хүрсэн гүн үүнд шүтэж оршвол сэтгэл түүтгэр үгүй бөгөөд айдас үгүй болой.
Буруушаахаас машид ангижирч нирвааны эцэст хүрэх юм.
Гурван цагт илт орших бурхан бүгд ч билгийн чанадад хүрсэн гүн үүнийг шүтэн ХАНЬЦАШГҮЙ ТАРНИ, ЧАЦУУ БУС БА ЧАЦУУ ТАРНИ, ЗОВЛОН БҮХНИЙГ МАШИД АМИРЛУУЛАХ ТАРНИ, ХУДАЛ БУС ҮНЭН ГЭЖ МЭДЭХ БӨГӨӨД БИЛГИЙН ЧАНАДАД ХҮРСЭН ЭНЭ ТАРНИЙГ ӨГҮҮЛВЭЛ:
👉ДАДЪЯАТА ОМ ГАДЭ ГАДЭ БАРА ГАДЭ БАРА-САН ГАДЭ БОДИ СУУХАА👈.
Шаарийн хөвгүүн! Бодь сэтгэл ихтүүд ийнхүү билгийн чанадад хүрсэн гүнд суралцан үйлд. Тэгтэл бурхан багш самадигаасаа босон: бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсэгийг сайн хэмээн магтан “Сайн сайн, язгууртны хүү тийм болой”. Түүнчлэн таны хэрхэн заасанчлан билгийн чанадад хүрсэн гүн явдлаар явбал бурхан бүгд ч даган баясах болно.
Бурхан багшийг ийнхүү айлдахад насан төгс Шаарийн хөвгүүн, бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсэг болон тойрон хүрээлсэн тэнгэр, хүн, асур, үнэр идэгч тэргүүтэй бүгд баясан, бурхан багшийн номлолыг магтан сайшаав.
ШИРНЭН буюу Ялж төгс нөгчсөн эх билгийн чанадад хүргэгч зүрхэн
Хутагт дээд Гурван эрдэнэд мөргөмү
Хэлэл, санал өгүүлэшгүй эх Билиг барамид
Эс төрөн, үл хаагдах огторгуйн мөн чанар
Тус тус өөр ухааны бэлэг билиг явдлын оронт
Гурван цагийн ялгуусан эх танд мөргөмү.
Энэтхэг хэлээр: Вага вади бранза барамида хри даяа.
Түвд хэлээр: Жомдаан дайма шэйравжи паролдү чинбий нинбу.
Монгол хэлээр: Ялж төгс нөгчсөн эх билгийн чанадад хүргэгч зүрхэн. Ялж төгс нөгчсөн эх билгийн чанадад хүргэгч дор мөргөмүй. Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн бээр хааны харш гажир шувуу цогцолсон ууланд аяга тахимлагийн ихэс хуварга хийгээд бодьсад нарын их хуварга лугаа хамт нэгнээ суун бөлгөө.
Тэр цагт Ялж төгс нөгчсөн гүн нарийныг үзэхүй хэмээгдэх номын зүйл тооны самадид тэгш оров.
Бас тэр цагт бодьсадва махасадва хутагт Нүдээр үзэгч эрхт бээр билгийн чанад хүрсэн гүн нарийн явдлыг тийн үзээд тэдгээр таван цогцсыг ч мөн чанараар хоосон хэмээн тийн бөгөөд үзэв.
Тэндээс бурхны хүчээр насан төгөлдөр Шааригийн хөвгүүн бээр бодьсадва махасада хутагт Нүдээр үзэгч эрхтэд ийн хэмээн өгүүлэв. Язгууртны хөвгүүн ба язгууртны охин хэн заримууд билгийн чанад хүрсний гүн явдлаар явсугай хэмээн өгүүлсэнд бодьсадва махасада хутагт Нүдээр үзэгч эрхт бээр насан төгөлдөр Шаарийдүдийн хөвгүүнд ийн хэмээн өгүүлэв.
Шааригийн хөвгүүн язгууртны хөвгүүн ба язгууртны охин хэн заримууд билгийн чанад хүрсний гүн явдлаар явсугай хэмээн хүсэгч тэд бээр энэ мэт тийн үзэх бөгөөд тэдгээр таван цогцсыг ч мөн чанараар хоосон хэмээн үнэхээр даган үзэх болой.
Дүрс нь хоосон болой
Хоосон нь дүрс болой
Дүрсээс ч хоосон өөр бус
Хоосноос ч дүрс өөр бус болой.
Түүнчлэн мэдрэхүй хийгээд хуран мэдрэхүй ба хуран үйлдэхүй хийгээд тийн мэдэхүйнүүд хоосон болой.
Шааригийн хөвгүүн тэр мэтийн тул бөгөөс хамаг ном хоосон бөгөөд БЭЛГЭ ЧАНАР ҮГҮЙ, ТӨРӨХ ҮГҮЙ, ТҮРДЭХ ҮГҮЙ , ХИР ҮГҮЙ, ХИРЭЭС Ч ХАГАЦСАН ҮГҮЙ, БУУРАХ ҮГҮЙ, НЭМЭХ ҮГҮЙ болой.
Шааригийн хөвгүүн тэр мэтийн тул бөгөөс хоосонд ДҮРС ҮГҮЙ, МЭДРЭХҮЙ ҮГҮЙ, ХУРАН МЭДЭХҮЙ ҮГҮЙ, ХУРАН ҮЙЛДЭХҮЙНҮҮД ҮГҮЙ, ТИЙН МЭДЭХҮЙ ҮГҮЙ, НҮД ҮГҮЙ, ЧИХ ҮГҮЙ, ХАМАР ҮГҮЙ, ХЭЛ ҮГҮЙ, БИЕ ҮГҮЙ, ДУР ҮГҮЙ, ӨНГӨ ҮГҮЙ, ДУУ ҮГҮЙ, ҮНЭР ҮГҮЙ, АМТ ҮГҮЙ, ХҮРТЭХГҮЙ ҮГҮЙ, НОМ ҮГҮЙ БОЛОЙ.
Нүдний орон үгүйгээс сэтгэлийн орон үгүй, Сэтгэлийн тийн мэдэхүйн оронд хүртэл ч үгүй болой.
Мунхаг үгүй, мунхаг багадах үгүйгээс өтлөх, үхэх үгүй, өтлөх үхэх барагдах хүртэл ч үгүй болой.
Түүнчлэн зовлон ба бүхэн гарах хийгээд түрдэх ба мөр үгүй, бэлгэ билиг үгүй, олох үгүй, үл олох ч үгүй болой.
Шаарийгийн хөвгүүн тэр мэтийн тул бөгөөс бодьсадва нар олох үгүйн тул билгийн чанад хүрсэн гүн үүнд шүтээд оршюу.
Сэтгэлд түйтгэр үгүй болоод айх үгүй буюу чанх буруугаас машид нөгчиж нирвааны эцэст хүрэв.
Гурван цагт илт суусан хамаг бурхан бээр билгийн чанад хүрсэн гүн үүнд шүтэж дээр үгүй үнэхээр туулсан бодид илт төгсөн бурхан болов.
Тэр мэтийн тул бөгөөс билгийн чанад хүрсний тарни,
их ухааны тарни,
тэнсэл үгүй тарни,
сац бус лугаа сацуу тарни,
хамаг зовлонг машид амирлуулагч тарни, худал бусын тулд үнэн хэмээн мэдээд билгийн чанад хүрсний тарнийг өгүүлэв.
ДАД ЯАТА, ОМ ГАДЭ ГАДЭ БРА ГАДЭ БРАСАМ ГАДЭ БОДИ СУУХАА.
Шааригийн хөвгүүн бодьсадва махасадва нар бээр тэр мэт гүн билгийн чанад хүрсэнд суралцагдахуй.
Тэндээс ялж төгс нөгчсөн тэр самадигаас босож бодьсадва махасадва хутагт Нүдээр үзэгч эрхтэд сайн хэмээн өгөөд сайн сайн язгууртны хөвгүүн тэр түүнчлэн болой.
Тэр түүнчлэн бөгөөд чиний ямар мэт үзүүлсэн түүнчлэнхүү гүн билгийн чанад хүрсэнд явагдахуй.
Түүнчлэн ирсэнүүд бээр даган баясалцав.
Ялж төгс нөхцсөн тийн хэмээн зарлиг болсонд Шааригийн хөвгүүн хийгээд бодьсадва махасадва хутагт Нүдээр үзэгч эрхт ба хамаг лугаа төгөлдөр нөхөд тэдгээр ба тэнгэр, хүмүүн ба асури, гандирс сэлт ертөнц дахин даган баясалцаад Ялж төгс нөгчсөн бээр номлосныг илт магтав.
Огторгуй дор явагчны эрхэм манлай орноос
Илт мэдэл, хувилгааныг эрхшээсэн хүчээр
Бүтээлчнийг үр мэт осол үгүй үзэгч
Гурван орны дагинасын эрхэм тань дор мөргөмү.
АГА САМА РАНЗА ШАДРА САМАРАЯ ХУМ ПАД.
Шэрнин это сердечная сутра Учителя Будды. Здесь разъясняется что у нас нету понятие Я, потому что есть пустотность. Вот потому нужно идти за пределы Сансары без устали и без поддержки.
2025/06/27 09:13:27
Back to Top
HTML Embed Code: