Telegram Group Search
Вот эти хайнаки это будущее Шаргалжина. Они по своей природе должны вырасти выше коров и приносить более крупное потомство.
Богд Зонховын гэгээний туурвисан “Мөрийн зэргийн амсалт дуулал” хэмээн алдаршсан шастир оршвой.
Энэ ном нь Их, Дунд бодь мөрийн зэрэг хоёрын утгыг шүлэглэн багцалсан бүтээл бөгөөд Богд Зонховын “таван мөрийн зэрэг” гэдэг төгс гэгээрэлд хөтлөх хөтөч болсон гайхамшигт таван бүтээлийнх нь гурав дахь бүтээл билээ.
(Дамжлага, язгуурын багш нарын ачийг дурдан санаж хүндэтгэл үзүүлэх
Тахилын өгүүлэл)
Намо гүрү манзү гоха я.
Хотол төгс жива буянаар мэндэлсэн лагшинт
Хязгаар үгүй амьтаны горилолыг хангах зарлигт
Мэдэгдэхүүн бүхнийг хоцроолгүй ямарчлан болгоох таалалт
Ханьцашгүй их Шагжийн эрхэм түүнд мөргөмүй.
Тэнсэх үгүй багш түүний хөвгүүдийн дээд
Ялгуусан бүхний үйлс зохиолыг үүргэнд барин
Тоолшгүй оронд хувилгаан чадлаар тийн цэнгэгч
Майдар, Манзуширын өлмийд би сөгдөн мөргөмүй.
Үлэхүйеэ нэн үлэмж бэрх “Ялгуусны эх”(Чанадад хүрэхүйн сургаал) -ийн
Таалал утгыг ямарчлан тайлбарлагч замлингийн чимэг
Нагаржунай, Асанга хэмээн гурван газарт
Огоот алдаршсаны өлмийд би сөгдөн мөргөмүй.
Хоёр их морин тэрэгч (Нагаржунай, Асанга) -ээс сайтар дамжсан
“Гүн үзэл”, “Аугаа их явдалын мөр”-ийн
Эндүүрэл үгүй, бүрэн гүйцэт аньсыг хураасан
Увдисын их санг баригч “Дибамкара”-ад мөргөмүй.
Машид хэтэрсэн эрхэм зарлигийг үзэх нүд
Сайн хувьтын гэтлэхүйд зорчих дээд олом
Энэрэлээр хөдөлсөн мэргэн аргат үйлс зохиолоор
Гийгүүлэн зохиогч буяны садангууддаа бишрэн мөргөмүй.
(Бодь мөрийн зэргийн гурван онцлог)
Замлингийн их мэргэд бүгдийн оройн чимэг
Яруу алдарын торгон дуаз нь амьтанаа илхэн
Лусын бүтээлч, Төрвөлгүй хоёроос зэрэгчлэн дарааллаж
Сайтар дамжсан бодь мөрийн зэрэг энэ нь
Төрлөхтөн бүхний хүслийг хоцроолгүй хангах учир
Увдисын эрхэт үнэлшгүй их эрдэнийн хаан
Гол номлолын мянган мөрөн хурсан учир
Цог төгөлдөр сайн номлолын далай ч мөн.
(Бодь мөрийн зэргийн дөрвөн их эрдэм)
Сургаал бүхнийг үл харшлуулан онох бөгөөд
Эрхэм зарлиг хоцроолгүй бүгд увдисанд ургах
Ялгуусны таалалыг амар хялбар олох хийгээд
Их гэмт явдалын халилаас ч сахих болмуй.
(Бодь мөрийн зэрэгт суралцсаны тус эрдэм)
Тиймийн учир Энэтхэг, Төвдийн мэргэн төрлөхтөн
Төгөлдөр хувьтан олноороо шүтсэн дээд увдис
Гурван төрлөхтний эрхэм сайн мөрийн зэргээр
Сэтгэл нь татагдахгүй төгөлдөр шинжлэлтэн хэн байх?
Эрхэм зарлиг бүхний шимийг хураан хураасан
Энэ ёсыг нэжгээд тун номлож, сонссон ч
Дээдийн номыг номлон, сонссоны тус эрдэмийн
Аугаа чуулганыг хураах нь магадтай! Утгыг нь сана!.
(Судар, тарнийн мөрд хэрэгтэй бэлтгэл нийтлэг мөрийн зэрэг:
1. Мөрийн үндэс багшийг шүтэх ёс)
Энэ, хойдын сайн буян буй бүхний
Шүтэн барилдлагыг сайтар жигдлэх уг үндэс
Мөрийг үзүүлэгч дээд саданг шамдал хичээлээр
Санаа, найрлагаар ёсчлон шүтэхэд үзэн ойлгоод
Амьны тулд ч зарлигийг огоорч үл орхин
Зарлигчлан бүтээх тахилаар нэн баясган үйлд!
Егүүзэрва би ч анхааран авлагыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(2. Бага төрлөхтөнтэй нийтлэг мөрийн зэрэг:
Чөлөө, учралт хүний төрөл)
Чөлөөт энэ шүтээн нь чандмань эрдэнээс ч үлэмж
Ийм нэгнийг олсон буй нь эдүүгээ л төдий
Олоход бэрх, огторгуйн цахилгаан мэт эвдрэх нь хялбар
Ёс үүнийг санан дурдаад ертөнцийн үйлийг
Хийсэн хаягдах буудайн хальс мэт онон ухаарч
Өдөр, шөнө бүхэнд шимийг авах нь нэн хэрэгтэй.
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(3. Аврал одуулахуй болон үйлийн үр)
Үхэн егүүтээд муу заяанд үл төрөх нь
Батгүй бөгөөд түүний аюулаас магад аврагч нь
Чухаг дээд гурав учир аврал одуулгыг
Машид бататган түүний суртгаалыг бүү доройтуул!
Тэр нь ч мөн хар, цагаан үйлийн үрийг санан
Авах, орхихуйг ёсчлон бүтээхэд харгалзах болмуй.
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
Дээд мөрийг бүтээхүйд бэлгэ шинж бүрдсэн шүтээнийг
Олох хүртэл газрын ахиц үл явагдах учир
Түүний үл бүрдэх нь үгүй шалтгаанд нь суралц!
Хилэнц уналын хирээр буртаглагдсан гурван үүдний
Үйлийн түйтгэрийг ариусгах нь үлэмж аньстай тул
Дөрвөн хүчийг үргэлж бүрдүүлэн эрхэмлэн шүт!.
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(4. Дунд төрлөхтөнтэй нийтлэг мөрийн зэрэг:
Хутагтын дөрвөн үнэнтэй уялдуулсан магад гарахуй сэтгэл)
“Зовлон үнэн” -ий гэм үрийг санахуйд эс шамдвал
Гэтлэхүйн хэргийг чухалчлах оюун ямарчлан эс төрмүй.
Орчлонд орчих шатлал “Бүхэн гарахуй”-г (Зовлонгийн шалтган) эс санавал
Орчлонгийн үндэсийг тастах аргыг үл мэдэх учир
Орчлонгоос уйссан магад гарахуйг машид бататган
Орчлонд алинаар хүлэгдсэн буйг мэдэх нь эрхэм.
Егүүзэрва би ч анхааран авлагыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(5. Их төрлөхтөний мөрийн зэрэг:
Бодь сэтгэл)
Дээд хөлгөний мөрийн амь сэтгэл үүсгэхүй нь
Аугаа их явдалуудын суурь, шүтээн мөн.
Хоёр чуулган бүгдийг алтанд хувилгагч бодис мэт
Хэмжишгүй буяны чуулганг хураагч буяны санд
Тэр мэт мэдээд баатар ялгуусан хөвгүүд нар
Эрдэнийн дээд сэтгэлийг таалал анхаарлын төвд баринам
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(6. Зургаан чанадад хүрэхүй:
Өглөгийн чанадад хүрэхүй)
Өглөг нь, амьтаны горилолыг хангах чандмань эрдэнэ бөгөөд
Харамын зангилааг таслах хурц дээд мэс мөн
Мохошгүй зориг, хүчийг үүсгэсэн бодьсадвын явдалын
Яруу дээд алдарыг арван зүгт алдаршуулах үндэс
Тэр мэт мэдэн бие хийгээд эдлэл, буяныг
Огоот орхих сайн мөрийг мэргэд бээр шүтнэм
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(7. Шагшаабадын чанадад хүрэхүй)
Шагшаабад нь, гэмт явдалын хирийг угаагч ус бөгөөд
Нисванист халуун энэлгээг арилгах сэрүүн сарны гэрэл
Төрлөхтөн бүхний дунд сүмбэр уул мэт жавхлант
Хүч чадлаар аюухгүй бөгөөд амьтан бүгд сөгдмүй
Тэр мэт мэдээд үнэн ариун авсан сахилыг
Дээдс нугууд нүдний цөцгий мэт сахин зохионом
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(8. Хүлцэлийн чанадад хүрэхүй)
Хүлцэл нь, хүч чадалтан нугуудад чимэгийн дээд бөгөөд
Зүдэл нисванисын энэлэлийг чадагч бүхнээс үлэмж онцгой нь
Гараар явагч (могой, лус. Ёгт.н) уурын дайсанд огторгуйн хан гарьд
Хурц ширүүн үгийн мэсэнд бөх бат хуяг
Тэр мэт мэдээд хүлцэлийн дээд хөө хуягт
Элдэв тийн арга ёсоор дадлагажин зохио!
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(9. Хичээнгүйн чанадад хүрэхүй)
Үл мохох бат хичээнгүйн хувцасыг өмсвөл
Эш, онолын эрдэм шинийн саран мэт арвижиж
Явдал мөр буй бүхэн хэрэг төгөлдөр болмуй
Алин туурвисан үйлийн хязгаарууд ч сэтгэлчлэн бүтнэ
Тэр мэт мэдээд залхуурал бүхнийг арилган арчих
Аугаа их хичээл шамдалыг бодьсадва нугууд туурвинам
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(10. Самадийн чанадад хүрэхүй)
Самади нь болвоос сэтгэлээ эрхшээн залах хаан бөгөөд
Тогтоон агуулвал үл хөдлөх уулын эрхэт /сүмбэр уул/ мэт
Талбин залвал буяны зоригдол буй бүхэнд ормуй.
Бие, сэтгэлийг үйлэнд болгох их амгаланг татна
Тэр мэт мэдээд егүүзэрийн эрх баялагт нугууд
Тийн алгасралт дайсанг дараад дияаныг үргэлж шүтнэм.
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(11. Билигийн чанадад хүрэхүй)
Билгүүн нь болвоос гүн чанарыг үзэх нүд бөгөөд
Орчлонгийн үндэсийг угаас нь сугалан гаргагч мөр
Эрхэм зарлиг бүхнээс магтсан эрдэмийн сан
Мунхагийн харанхуйг арилгагч зулын дээдэд алдаршжээ
Тэр мэт мэдээд гэтлэхүйг хүсэгч мэргэд бээр
Тэрхүү мөрийг шамдал ихээр үүсгэн зохионом
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(12. Хоосон чанарыг оносон Амирлан оршихуй, Үлэмж үзэхүй хоёрыг хослуулах)
Нэгэн үзүүрт самади төдийхнөө зүдэлт орчлонгийн
Үндэсийг тастагч хүч үл үзэгдэх бөгөөд
Амирлан оршихуйн мөрөөс хагацсан билгүүн түүгээр
Хэр төдий шинжилэв ч нисванис үл буцах учир
Мөн ёсыг эцэслэж шийдсэн билиг оюун
Үл хөдлөх амирлан оршихуйн моринд мордоод
Хязгаараас хагацсан төв ухааны хурц мэсээр
Хязгаарт баригчийн хоргодох цэг бүхнийг эвдэгч
Ёсчлон шинжлэх уужим саруул билиг ухаанаар
Тэр ямагт /Хоосон чанар/-ыг онох оюуныг тэлэн зохио!
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
Нэгэн үзүүрт дадуулгаар бясалгал дияан бүтээхийг
Өгүүлэх хэрэг юун билээ, ёсчлон шинжлэх
Ангид ялгах тунгаалт бодлоор ч мөн ёсонд
Хөдлөш үгүй машид баттай оршин тогтох
Дияан үүсгэхүйн чухалыг үзээд амирлан, үлэмжийг
Хослуулан барилдуулж бүтээлд шамдагчид аяа гайхамшиг.
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
Тэгш агуулахуйн огторгуй мэт хоосон чанар
Дараа олохуйн илбэ мэт хоосон хоёрыг
Сайтар бясалгасан арга, билигийг хослуулж барилдуулснаар
Ялгуусан хөвгүүний явдалын чанадад хүрэхийг сайшаажээ.
Тэр мэт оноод бодь мөрийн хэсэг бусагт
Үл ханах нь сайн хувьт бүхний ёс оо
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(13. Тэр мэт гурван төрлөхтөний мөрийн зэрэгт оюунаа сургаад тарнийн ёсонд орохуй)
Тэр мэт шалтгаан, үрийн их хөлгөний
Дээд мөр хоёуланд хэрэгтэй нийтийн мөрийг
Ямар мэт тэрчлэн үүсгээд мэргэн сартваахад
Шүтэн тулж тантарын аймгийн далайд оршин
Огоот бүрэн төгс увдисыг шүтсэн түүгээр
Олсон чөлөө, учралаа хэрэг төгөлдөр болго
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй!.
(Зориулга ерөөл)
Өөрийн сэтгэлд дадуулж үйлдэхийн тулд хийгээд
Хувь сайт бусдад ч мөн туслахын тулд
Ялгуусанг баясгах огоот бүрэн төгс мөрийг
Ойлгоход хялбар үгээр номлосон буян түүгээр
Амьтан бүгд ч асар ариун сайн мөртэй
Хагацал үгүй болтугай хэмээн ерөөл талбимуй.
Егүүзэрва би ч ерөөл зориулгыг тэрчлэн үйлдсэн
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн талбиарай!.
Хэмээн бодь мөрийн зэргийн анхааран авлагын агуулгыг товчлон хурааж санах тэмдэглэлд бичиглэсэн үүнийг олонтой сонссон аяга тахимлаг, тэвчин татгалзагч Лувсандавгабал (/Са./Сүматикиртишри. /Мо/. Сайн оюунт алдарын цог) бээр хөдөө их уулт Төгс буянт тийн ялагч тивд найруулавай.
понский историк Сокити Цуда (Tsuda Sokichi). Произвел революцию в изучении древней истории Японии своими критическими методами и научным подходом.
Цуда доказал, что первые императоры Японии (включая легендарного императора Дзимму и саму богиню Аматэрасу) являются мифологическими фигурами, а не историческими личностями. Он утверждал, что реальная императорская династия началась значительно позже. Что массовые фальсификации были сделаны давно, где-то в VII—VIII веках. И что скорее всего, японское государство (Ямато) возникло только в конце III — начале IV столетия.
Доказал, что многие события в древних хрониках были искусственно удревнены, чтобы создать впечатление более долгой и славной истории японского государства — не менее древней, чем у Китая, у которого Япония заимствовала невероятно много.
Доказал значительное культурное влияние Кореи на раннюю Японию, что противоречило официальной доктрине о японской уникальности и превосходстве.
За этот подрыв скреп и покушение на святое его книги были запрещены к публикации и изъяты из библиотек. А его самого признали подрывающими основы государственного строя и уволили из университета. В 1940 году историк был привлечен к суду по обвинению в оскорблении чести императора по 10 пунктам. Фактически он поставил под сомнение божественное происхождение самого императора Японии. В 1942 году он был приговорен к трем месяцам тюрьмы и двум годам условного срока.
Восстановленный в должности по окончании войны, в 1946 году он был избран президентом университета, но отказался от этой должности.
Июнин 7-до, могой сарын 12-й улаагчин хонь өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Аглаг сайхан хангай үзэгдэв. Этигэлт Багша: "Номын чанарта сэнгэнэх суулгатай" хэмээн айлдалаа.
Сегодня 7 июня в 12 лунный день довлеет красная овца в стихии пространство. Потому нужно заботится о здоровье позвоночника, позвоночный столб которого выполняет функцию опоры, защиты спинного мозга и участвует в движениях туловища и головы
ЭНЭ НАСНЫ ТӨЛӨӨ ХЭТ ИХ ХИЧЭЭХ НЬ ...
Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Бодисадвын явдалд орохуй номд “Садангууд ч гэсэн байхгүй болно. Садан бусууд ч байхгүй болно. Би ч өөрөө байхгүй болно. Ийм байдал гарцаагүй ирнэ шүү дээ” гэж номлосон байдаг.
Энэ бол үнэхээрийн үнэн юм. Бид энэ насандаа садан төрлөө тэтгэнэ, тэдгээрийг асарч хамгаална, өөрт хорлоод байгаа дайснуудаа зайлуулна, дарна. Тэгээд мөн өөрийнхөө энэ насны аз жаргал тэргүүтний төлөө зүтгэсээр байтал нэг зуун жилийн дотор нөгөө тэтгэх гээд байсан бүх садангууд ч байхгүй болно, дарах гээд байгаа бүх дайсангууд ч байхгүй болно, тэр битгий хэл өөрөө ч гэсэн байхгүй болоод, тэгээд энэ насанд хичээж зүтгэж байсан бүх зүйл хүний нас богинохон учраас зуун жилийн дотор, тэрнээс ч богинохон хугацаанд бүгдээрээ байхгүй болчихдог юм.
Тэгэхээр энэ насны төлөө хэт их хичээх нь үр дүнгүй юмны төлөө л хэтэрхий их хичээж байгаа юм гэж номлосон байна...
Гаднын оронд оршин суугаа Монгол иргэдийн тоо өнгөрсөн онд 2020 оноос 17.3% өсөж 138 мянга болжээ. 🍋
Тэдгээр иргэдийн 62.4% нь эмэгтэйчүүд, мөн 70% гаруй нь дээд боловсролтой, тэр дундаа 67.1% нь мэргэжилтнүүд байна.
Цааш тоо баримт харвал, гаднын оронд оршин суугаа иргэд жилд дунджаар ₮80 саяын цалинтай ажиллаж, Монгол дахь гэр бүлийнхээ хэрэгцээнд ₮19.9 саяыг илгээдэг ажээ.
Тэгвэл 2023 онд Үндэсний Статистикийн Хороо болон НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хамтар хийсэн “Монгол Диаспорагийн өнөөгийн нөхцөл байдал” судалгаанд оролцсон 1,865 иргэдийн тал хувь нь 5 жилийн дотор эх орондоо ирэх төлөвлөгөөтэй, 39% нь буцах төлөвлөгөөгүй, 23.1% нь оршин суугаа улсынхаа иргэн болох бодолтой гэдгээ илэрхийлжээ.
📌 Монгол Улс маань ид хөдөлмөрлөх насандаа яваа залуучууд, боловсон хүчнээ жилээс жилд гаднын орон руу ийн алдсаар байвал хөгжил цэцэглэлтийг хэн түүчээлэх юм бол доо?
Баясгалант Очир(hevajra) Жидор ядам нь тарнийн ёсны найман их Хэрүга бурханы нэг нь юм.Түвдийн буддизмийн Саж ёсны гол ядам бөгөөд Сажийн тэргүүн нь зөвхөн удам залган дараалан сууж Хоёр Шинжлэлт дандарыг бүрэн цээжилж шүүлгэдэг уламжлалтай.
Наландрын хийдийн ловон багш Бирүва нь гурван жива тарнийг уншиж 70 нас хүрээд ядам бурханы дагина эхээр авшиглуулж санаанд багтамгүй ид шидийг үзүүлж номлол сургаал нь ихээр түгсэн байна.
16 мутарт Жидор ядам нь Марва ламын гол зүрхэн шүтээн бөгөөд Мял богд цаст уулын мөсөн агуйд энэ ядамын бүлээн галын арга бясалгалаар судал дусал хийгээ тэгшилж газар мөрийн эрдмийг олжээ.
Хубилай хаан нь хатад хөвгүүдийнхээ хамтаар Саж бандидагаас Жидорын авшиг хүртэж хот мандалыг нь эрдэнээр бүтээн ордондоо залж хадгалж байсан уламжлал нь Тогоонтөмөр хааны үеэс тасарсан юм.
Энэтхэгийн 84 шидтэний нэлээд нь энэхүү 15 дагинийн хот мандалт Жидор ядамыг бясалгаж амжилтад хүрсэн бөгөөд Үржингийн хаан Индрабүди нь хүсэл шуналаа огооролгүйгээр хаан төрөө хаялгүй хаан суудалдаа суусаар байгаад энэ ядамын бясалгалаар хот мандалд орсон түүхтэй.
Данзанравжаагийн бүтээсэн Дэмчигийн хийдийн гол бясалгал нь бүлээн илчийн сургуулилт агаад чулуун хаалга,суудал,агуй зэрэг байгалаасаа бэлэн байгаа газрын эрчимийг өөрийн дотоод хүчээр төгөлдөржүүлэн тэнцүүлж судал хийн зангилааг тайлах арганд суралцаж байжээ.Мөн говийн Бүрдэнэ элсийн арын уулыг Дагмиддорж гэж нэрлэсэн нь эл ядамын дагина эхийн нэр юм..
Нэгэн Зэн ламын тухай өгүүлье.
Тэрээр эцгээ өөд болсон хойно лам болохыг хүсчээ. Гэвч ядуу зүдүү дээрээ бие муутай ээж нь:
- Надад чамаас өөр хүн байхгүй шүү гэж уйлагнахад
- Санаа зоволтгүй ээ, хүү нь лам боллоо гээд таныгаа орхихгүй гэж амлажээ.
Тэгээд сахил хүртсэн хойноо ээжийгээ асарч, хэрэгтэй эм тан, шимтэй хоол ундаар таслахгүйн тулд зах дээр юм зардаг байв. "Наймаачин лам" гэж хүмүүс элэг доог хийвч үл тоон эхийнхээ төлөө гүйдэг байж.
Нэгэн удаа аянд явсан хойгуур ээж нь өнгөрч, хөрсөн цогцсыг нь хүмүүс оршуулахаар зэхэж байх үед лам хүү ирж таарчээ. Тэрээр шарилд ойртон:
- Ээж ээ, та явчихав уу? гэж асуув. Тэгээд өөрөө өөртөө:
- Тийм ээ, хүү минь. Би биеэ орхин одлоо гэж хариулав.
- Санаагаа бүү чилээгээрэй. Хүү нь мөдхөн яваад очно шүү дээ гэж хэлснээ:
- За, тэгвэл ээж нь санаа амар хүлээж байя гэж хариулав.
Дараа нь лам хүү:
- Би ээжтэйгээ салах ёс хийчихлээ. Одоо оршуулж болно гэж хүмүүст хэлжээ.
- Бид ойлгосонгүй. Чи сая хэнтэй яриад байв аа? гэж хүн асуухад
- Би ээжийнхээ эзгүйтэй ярилаа. Мэдээж өөрөө дуугарч чадахгүй. Тийм болохоор өмнөөс нь хариулсан юм. Эзгүй хэдий ч урьдынх шигээ байж л байгаа гэжээ.
БОДОЛ БИЕЛЛЭЭ ОЛДОГ
1. Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод.
2. Өөрийгөө хайрлах чадвартай, хүчирхэг хүн гэж бод.
3. Өөрийгөө сэтгэл татам, төгс хүн гэж бод.
4. Өөрийгөө бусдад туслахад бэлэн энэрэнгүй хүн гэж бод.
5. Өөрийгөө зорилгынхоо төлөө тууштай зүтгэх дайчин хүн гэж бод.
6. Өөрийгөө удирдаж чаддаг, зарчимч хүн гэж бод.
7. Өөрийгөө хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн гэж бод.
8. Өөрийгөө зоригтой, зогсошгүй хүн гэж бод.
9. Өөрийгөө найрсаг, эерэг хүн гэж бод.
10. Өөрийгөө өөдрөг үзэлтэн, өөдөө тэмүүлэгч гэж бод.
--Ингэж өөртөө эерэг үгсийг байнга сануулснаар эдгээр ухамсартай бодлуудыг далд ухамсар тань боловсруулж, мэдрэх болно. Ингэснээр та өөрийгөө өөрөөр харж, таны төсөөлж байгаагүй гайхалтай чадварууд тань ил гарч ирэх болно.
--Таньд бодсоноос чинь илүү хүч бий. Өөрийгөө битгий чамла. Бүү дар. Өөрийгөө сул дорой, шантрамхай нэгэн гэж бүү хүлээн зөвшөөр.
--Өдөр бүр танд шинээр эхлэх, өөрийгөө болон бусдыг өөрчлөх боломж бий.
Июнин 8-да, могой сарын 12-й шар бич үдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Эрдэм шинжэлгын ухаантан амьдрал сайжуурха гээд хамаг юүмэ ухаад байн. Этигэлт Багша: "Ухаан цоорж гэрэлтэй үгэй цагтаа амгалан байдал хэзээч үзэгдэхэгүй" хэмээн айлдалаа.
Сегодня 8 июня в 12 лунный день довлеет желтая обезьяна в стихии воды. Потому нужно заботится о здоровье почек, которые руководят над деятельностью половых и мочевых систем.
Сүх жанжныхаа бичлэгийг хааяа харахаар сан тавиулах шиг болдог юм. Кадр гаццан юм шиг ошо багш шиг нүд анивчихгүй гэгээн гуниглалд тамхины утаа нь хөврөө л оросууд шөвөгнөө л. Хорин долоохондоо хэзээний дияанч. Ринчен гуай арван долоотой сөөсгөр банди орчуулагч болж үүгээр түүгээр давхиад байхаар нь дуудаад ганц юм хувааж уунгаа агаа нь чамайг харлаа, юу болмоор байна гэхээр нь шархадсан цэргүүдийг эмчилж байгаа доктор харж догдлоод доктор болъё агаа гэхээр нь гуцаад бай, доктороор монгол дутахгүй хэл соёл хамгаалах хүнээр л дутна, Мишиг гүнийг дагаж жаахан номд номхор гэж зарлигласан гэдэг. Сутай уулын Мишиг гүн манай дээдэс байгаа юмаа. Богд гэгээн тосон бэхт торгон бийрийн эзэн гэж харц эгэлд гүн цол өгөөд дархалсан юм даа.
Эх сурвалж: П..Бадрал
Огторгуйн хязгаар хаа хүрнэ,
Амьдралын хязгаар тэнд бий.
Зовлонгийн хязгаар хаа хүрнэ,
Залбирлын дуу минь тэнд хүрэг ээ.
Ом мани бадмэ хум.
2025/06/27 04:56:44
Back to Top
HTML Embed Code: